Аккумуляторын ашиглалт болон хадгалалт (Анхааруулга)

“Япон солонгос турк аккумулятор” Манайх бүх төрлийн Япон Солонгос Турк аккумляторыг 1 жилийн баталгаатайгаар худалдаалж байна. Хаяг: Авто плаза 2 төвийн 2 давхарт 19-р павьлион Делкор ХХК Дэлгэрэнгүй Утас: 7740-0295 Та аккумулятораа ашиглахдаа: 
– Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана. Ашиглаж байгаа болон хадгалаж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.
– Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
– Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
– Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
– Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
– Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.
Анхааруулга: 1. Акумялторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг. 2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хувиарлах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл акумляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас акумляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг. 3. Акумялторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах акумлятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог. 4. Акумлятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.

Авто машинтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг araa.mn сайтаас