Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Автомашин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Автомашин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Автомашин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө.
Лизингээр машин авмаар байна уу? Даанч анх удаагаа лизингээр машин авах гэж буй хүмүүст хаанаас мэдээлэл авах, хэнтэй эхэлж уулзах гээд л асуулт, ойлгомжгүй зүйлс тулгардаг. Тиймээс бид машин лизингээр авах гээд чухам хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст доорх зөвлөгөөг өгч байна.
Юуны өмнө машинаа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн хэрэгцээндээ ямар машин авбал тохирохыг сайтар бодож сонголтоо хийх нь чухал.
Мөн мөнгөний боломж бололцоогоо бас тооцох ёстойгоо мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл мөнгөндөө тааруулж сонгох уу, сонголтондоо тохируулж мөнгөө бэлдэх үү гэдгээ шийднэ гэсэн үг. Ажил, гэрийн хооронд хот дотор явах бол бензин бага зарцуулдаг, хөдөлгүүрийн багтаамж багатай, жижгэвтэр машин /prius 20,30,40,…/ зүгээр. Харин хот хооронд хөдөө замд ашиглах машин хайж байгаа бол мэдээж туулах чадвар сайтай, тэнхлэг өндөртэй машин авсан нь дээр,
Сонирхож байгаа, эсвэл сонгосон машинаа зарж буй газруудаар явж, хаанаас авахаа шийдэх хэрэгтэй.
Үүний дараа банк болон банк бус санхүүгийн байгуулгадаа хандана. Тухайн машин зарж байгаа байгууллага аль банк болон банк бустай хамтарч машин лизингээр худалдаалж байна, тэр банк болон банк бус санхүүгийн байгуулгад очно.
Зээлийн эдийн засагч, эсвэл зээлийн мэргэжилтэнтэй уулзах юм.
Харин танд зөвлөхөд банкны зээлийн мэргэжилтэнтэй уулзахаасаа өмнө зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, бүрдүүлэх материал, зээлдэгчид тавьдаг шалгуур зэргийг нь урьдчилаад мэдчихэд гэмгүй. Уяир нь банк болон санхүүгийн байгуулгуудын тавьж байгаа шаардлага нь өөр өөр байдаг.
Жишээлбэл: 2020оны 12 сарын 15-ны байдлаар банкны автомашины лизингийн хүү нь хуучин автомашины хувьд сарын 1,4% – 1,75% бөгөөд машины үнийн 0%-15,0% хувийг урьдчилж төлөхийг шаарддаг юм байна.
Хэрэв та 13,5 сая төгрөгийн үнэтэй Prius 20 загварын автомашин авахаар шийдсэн бол үнийн 15,0% буюу 2,025,000 төгрөгийг өөрөө төлөөд, 11,475,000-ыг зээлэх эрхтэй болно.
Зээлийн сарын хүү 1,7% бөгөөд жилийн хүү нь үүнийг 12-оор үржүүлээд 20,4% болж байна. Та энэ нөхцөлөөр тухайн зээлийг 3 жилийн хугацаатай авч болох нь.
11,475,000 төгрөгийн зээл авсан хүн 3 жилийн хугацаанд сар бүр 428,794 төгрөг төлнө.
Үүний дараа банк болон банк бус санхүүгийн байгуулгын зээлийн ажилтнаасаа юу юу бүрдүүлж бэлдвэл зохихыг тайлбарлуулж авах хэрэгтэй болно. Ингээд ямар материалыг нь хаанаас яаж бүрдүүлэх ёстойгоо мэдсэн болохоор бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд машинаа авах л үлдлээ дээ.

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

For faster login or register use your social account.

[fbl_login_button redirect="" hide_if_logged="" size="large" type="continue_with" show_face="true"]
or

Account details will be confirmed via email.

Reset Your Password