Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Авто машин барьцаалсан зээл авахад бүрдүүлэх материал

Хүн бүхэн л зээлээ түргэн бүтээхийг боддог. Гэвч бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яарсны хэрээр цаг хугацаа хожих биш харин ч бүр дахин дахин буцаж, бөөн ажил болох ч тохиолдол байдаг.
Иймд зээлийн гэрээ байгуулахдаа юу юуг анхаарах ёстойг товч тайлбарлая.

Гэрээгээ байгуулахаар банкинд очихдоо юу юу авч очих ёстой вэ?

  1. Иргэний үнэмлэх
  2. Барьцаанд тавих гэж буй хөрөнгүүдийн гэрчилгээ. (Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр гэх мэт)
  3. Барьцаанд тавьж буй хөрөнгийг хамтран эзэмшигчидээ дагуулж очих
  4. Мөн хамтран зээлдэгч буюу батлан даагч өөрийн биеээр очих.
  5. Хамт очиж буй хүмүүс нь мөн бүгд иргэний үнэмлэхтэйгээ очих хэрэгтэй

Зээлийн гэрээний аль нэг заалтыг хоосон орхиод сүүлд нь нөхөж бичдэггүй тул ямар нэгэн бичиг баримт дутуу бол буцаад л явах болно.
За тэгээд шаардлагатай бүх бичиг баримтаа аваад, хамт гарын үсэг зурах хүмүүс нь байгаа бол доорх гурван хэсэг бичиг баримтан дээр гарын үсэг зурах болдог.
Үүнд:

  1. Зээлийн гэрээ
  2. Барьцааны гэрээ
  3. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь

Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь хоёрт хүү, зээл төлөх өдрүүд, сар бүр төлөх зээлийн хэмжээ, зээл төлж дуусах хугацаа зэрэг бичигдсэн байдаг тул үүнийг тулгаад харчих хэрэгтэй.
Ялангуяа сар бүрийн хэдний өдөр төлөхөө сайтар бодож “Эргэн төлөлтийн хуваарь”-т оруулаарай. Зарим хүмүүс сар бүрийн 30-нд цалин буудаг тул энэ өдөр зээлээ төлье гээд оруулчихдаг. Үүнээсээ болж сар бүрийн эцсийн өдөр банк орж зээл төлөх гэдэг тулгуу ажилтай болдог. Мөн сарын сүүлийн өдөр хүмүүс зээлээ амжиж төлөх гээд банкин дээр ч их оочер үүсдэг тул та ч гэсэн урт дараалалд зогсож бухимдахыг хүсэхгүй нь мэдээж.
Барьцааны гэрээний хувьд нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Ямар ямар хөрөнгүүдийг барьцаанд тавьж байгаагаа нэгд харах. Хоёрдугаарт хэрэв автомашин эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалж буй тохиолдолд мэдээллүүд нь зөв бичигдсэн эсэхийг заавал нягтлан шалгаарай.
Учир нь эдгээр хөрөнгийг барьцаалсан тохиолдолд нотариатаар бүртгүүлэх эсвэл УБЕГ, газрын албанд очиж барьцааны гэрээгээ давхар бүртгүүлдэг тул буруу эсвэл дутуу бичсэн гэрээ бариад очвол буцаагддаг. Энэ үед хүмүүс их бухимддаг бөгөөд буцаад банк дээрээ очиж засвараа хийлгэж аваад дахин бүртгэлийн газар луу явах гэх мэтээр ажил болдог. Гол нь хугацаа алддаг.
Иймд дахин дахин ажил болохгүйн барьцааны гэрээн дээр бичигдсэн мэдээллийг сайтар шалгаарай.

Эх сурвалж: www.mongo.mn

Tags

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

Account details will be confirmed via email.

Reset Your Password