Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Аккумлятораа солихдоо анхаарах зүйлс.

Аккумлятораа солихдоо анхаарах зүйлс.

Аккумулятор муудаад ирэхээр машины асалт муудах, хөгжим сонсох, жижиг гэрлээ асаах төдийд л цэнэгээ алдаад суугаад байдаг.

Сүүлдээ дан ганц хөдөлгүүрээ асаахад нөөцлөн хадгалан гамнадаг.

Аккумулятор муудсан үед юуны түрүүнд түүний шингэний түвшинг шалгах хэрэгтэй.
Аль нэг банкны шингэний түвшин доод хязгаараас доошилсон бол цэнэг дамжуулахгүй болж эхэлдэг. Ийм үед шингэн нэмэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэвч сүүлийн үеийн аккумуляторууд дээд талыг нь битүү хийх болсон байна.  Энэ нь ахин сэргээхгүйгээр шууд шинийг авч тавидаг гэсэн үг юм. Хэрэв дээрээ тагтай бол тийм аккумуляторт дундарсан үед нь нэрмэл ус хийгээд яваад байвал нилээн хэдэн жил давгүй явчихна.

Аккумуляторыг солихдоо эхлээд заавал хасах туйлыг эхлээд салгана.
Эхлээд нэмэх туйлыг салгахаар эргүүлэх үед богино холболт үүсч цахилгаан хэрэглэгч болон гал хамгаалагчийг шатааж болзошгүй. Хасахаа салгаж өөр төмөр зүйлд хүрэхээргүй тусгаарласны дараа нэмэх туйлыг салгана.

Аккумулятороо авсны дараа шинэ аккумуляторыг сольж хийх ба туйлыг зөв байрлуулах хэрэгтэй. Андуурч байрлуулж шонг буруу холбосноос ерөнхий гал хамгаалагч солихоос нааш асахгүй болж буудаж хөдөлгүүр асахгүй болно.
Иймд онцгой анхаарах хэрэгтэй. Туйлыг нэмэх хасах клемийн харалдаа зөв байрлуулаад эхлээд нэмэх шонгоо холбож сайтар чангалах хэрэгтэй. Дараа нь хасах шонг холбож сайтар чангална.

Сүүлийн үеийн автомашинууд аккумуляторыг салгахаар бүх санамж нь алдагдаж алдаа зааж цонх хаагдахаа болих ухрах камер гарахгүй болох, хянах самбар дээгүүр анхааруулах гэрэлнүүд асах ба түүнийг дахин программчилж байж хэвэндээ ордог. Яагаад ийм болов гэхээр түлхүүрээ хариулж салгахгүйгээр аккумулятороо салгаснаас болж гардаг алдаанууд юм.
Тэгэхээр эхлээд түлхүүрээ сугалаад авсны дараа эсвэл товчлуурыг бүрэн унтраасны дараа аккумуляторыг солиорой.

Ялангуяа хөдөө хээр бусад машинд тавьж холбох гээд ийм байдалд ордог учраас анхаараарай. Аккумлятор нь суусан машин асаах бол аль болох аккумлятроо салгалгүйгээр холбож асааж байгаарай. Энэ таньд эрсдэл багатай гэдэгийг анхаараарай.

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

For faster login or register use your social account.

[fbl_login_button redirect="" hide_if_logged="" size="large" type="continue_with" show_face="true"]
or

Account details will be confirmed via email.

Reset Your Password