Жолоочийн хариуцлагын даатгал

Жолоочийн хариуцлагын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨ-д учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм. 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар нөхөн төлбөр олгогдохгүй тохиолдлууд
 -сэтгэл санааны хохирол
-хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол
-даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол
-даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол

Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд заавал даатгуулах ёстой.
Хэрвээ даатгуулаагүй тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.2-т заасны дагуу тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.

Жолоочийн хариуцлагын албан журмын болон мэргэшсэн жолоочийн даатгалаа хийлгээгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (240.000 төгрөг)-тэй тэнцэх хэмжээгээр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-д байлгаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлэх зэрэг захиргааны арга хэмжээ авдаг байна. Өөрөөр хэлбэл ЖХАЖДаатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд  240.000₮ -өөр торгоно + Автомашиныг журмын хашаанд байлгасны төлбөр төлнө.

Та даатгуулах хүртлээ автомашинаа хэд хоног журмын хашаанд байлгана тэр хэмжээгээр таны төлөх мөнгөн дүн өснө.

Энэхүү даатгалын хүчинтэй хугацаа нь 1 жил бөгөөд тухай бүрийд нь сунгуулах ёстой. Хэрэв 1 жилийн хугацаа дусаагүй байхад та машинаа зарах, солих шаардлагатай болсон бол та даатгалд төлсөн хураамжийнхаа үлдсэн хугацаанд ногдох мөнгийг даатгуулсан компаниасаа нэхэмжилж авч болдог.

Мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран заавал даатгуулна.

Жолоочийн даатгалд даатгуулахад автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл /Иргэн бол иргэний үнэмлэх, Байгууллага бол байгууллагын гэрчилгээний хуулбар/ болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ шаардлагатай. 

Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ Даатгалийн суурь хураамж
1 “A” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500
2 “B” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 33000
3 “C” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 42500
4 “D” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 53000
5 “Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500


Жолоочийн хариуцлагын даатгалд тээврийн хэрэгсэл эзэмшигч бүр хамрагдах ёстой. Гэхдээ нэг тээврийн хэрэгслийн нэр дээр хэдэн ч жолооч бүртгүүлж болох бөгөөд даатгалын суурь хураамж нэг байна. Хэрвээ тухайн машиныг даатгалын гэрээнд нэр нь бүртгэлтэй хүн жолоодож явах юм бол даатгалтай гэж үзнэ. Харин гэрээн дээр нэр нь бичигдээгүй хүн унаж явбал даатгалгүй гэж үздэг. Энэ тохиолдолд осол гарвал даатгалын компаниас нөхөн олговор олгохгүй. 

Даатгалд хамрагдсан жолооч зам тээврийн осол гаргахгүй бол жил бүр төлөх даатгалын хураамж гэрээнд заасан хувиар багасах аж. Харин гэрээний хугацаанд удаа дараа осол гаргаж, хариуцлагаа ухамсарлаагүй жолоочийн даатгалд төлөх өртөг нэмэгдэх журмаар явдаг байна.

Жолоочийн хариуцлагын даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахад түлхүү чиглэдэг. Жолооч танд өөрийн автотээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах хэрэгцээ бий юу? Хэрэв тийм бол жолооч та Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулаарай. Уг даатгал өөрийн тээврийн хэрэгсэлд гэнэтийн эрсдэл учрахад үүсэх санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой, таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог САЙН ДУРЫН ДААТГАЛ юм. Тээврийн хэрэгслийн даатгалд жолооч таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүд багтсанаараа онцлогтой.

Tags

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

For faster login or register use your social account.

[fbl_login_button redirect="" hide_if_logged="" size="large" type="continue_with" show_face="true"]
or

Account details will be confirmed via email.

Reset Your Password