Энэ сэв арилах болов уу?

Таны машинд жижиг сэв суусан бол таньд заавал засварын газар очилгүйгээр арилгах боломжтой эсэхийг ялгах мөн арилгах аргыг танилцуулья.

Автомашины будгийн үндсэн бүрэлдэхүүн хэсэс:

Кузов дээрх сэв лакан хэсгийг гэмтээж будгандаа орсон бол сэв дарагчаар арилах боломжгүй юм. Энэ үед мэргэжлийн кузов засварт хандаж машинаа засуулах хэрэгтэй. Харин будгандаа ороогүй бол touch-up төрлийн будгаар хялбархан дарах боломжтой.

Сэв арилах эсэхийг 2 аргаар мэдэж болно

  • Хумсаараа сэвийг үрэхэд хонхорхой мэдэгдэж байвал сэв дарагчаар арилахгүй.
  • Машинаа угаасны дараа нь ус асгаж үзэхэд тухайн сэв анзаарагдахгүй байвал сэв дарагчаар арилгах боломжтой байдаг байна. Яг одоо туршаад үзээрэй!

Эх сурвалж: Cardoctor.mn