Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

ТАНЫ КОМПЬЮТЕРТ АСУУДАЛ ТУЛГАРСАН УУ?

ТАНЫ КОМПЬЮТЕРТ АСУУДАЛ ТУЛГАРСАН УУ?

⭐⭐⭐  Өнөө үед хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон компьютерт янз бүрийн эвдрэл, гэмтэл үүсэн, компьютер засвар хийхэд хүндрэлтэй байна. Учир нь сүүлийн үеийн компьютерүүд нь маш өндөр технологиор бүтээгдэн үйлдвэрлэгдэж, түүний эвдрэлийг оношлож, засварлахад төвөгтэй болсон.

⭐⭐⭐  Компьютерийн гэмтлийг програм хангамжийн гэмтэл болон техник хангамжийн гэмтэл гэж ангилдаг. Үүнээс хамгийн өргөн тохиолддог гэмтэл нь програм хангамжийн гэмтэл байдаг.

⭐⭐⭐  Компьютерийн програм хангамжийн гэмтэл үүсэх шалтгаан:

  • вирусны хамгаалалт байхгүйгээс (вирусны эсрэг програмаа зөв ашиглаж сурвал компьютерээ хөнөөлт програмуудаас бүрэн хамгаалах боломжтой)
  • системийн тохиргоотой буруу харьцах (CMOS SETUP-д буруу тохиргоо хийх) зэрэг олон шалтгаануудаас болж гэмтэл үүсэх  тохиолдол элбэг байдаг.

⭐⭐⭐  Компьютерийн техник хангамжийн гэмтэл үүсэх шалтгаан:

  • Тоос шороотой орчин (CPU, тэжээлийн блокын сэнснүүд тоосонд дарагдсанаас компьютер маш их удаан ажиллаж мөн үүнээс үүдэн үүсэх их халалтаас болж шатах тохиолдол их байдаг. Мөн хатуу диск, CD, DVD ROM нь эвдрэх тохиолдол ч байдаг)
  • Тогны хэлбэлзэл (тогны өндөр хэлбэлзлээс болж тэжээлийн блок шатах тохиолдол их байдаг ба тэжээлийн блоктой хамт эх хавтан болон бусад эд ангиуд шатах тохиолдол ч байдаг)
  • Тээвэрлэлтийн үед үүсэх гэмтэл (янз бүрийн доргилтоос болж хатуу диск хурдан эвдэрдэг)
  • Эд ангиудыг буруу холбох (ихэнх тохиолдолд компьютероо задалж цэвэрлэхдээ мөн нэмэлт төхөөрөмжүүдийг суулгахдаа буруу холбосноос болж бусад эд ангиуд болон эх хавтан шатдаг) зэргээс шалтгаалан гэмтдэг.

ДУУДЛАГЫН КОМПЬЮТЕР ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

⭐⭐⭐  Таны компьютер гацаж байна уу? Хэрэв тийм бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?

  • Доргилт ба шингэн зүйлсээс хамгаалах (хатуу диск, дэлгэц, хүрээ зэрэг гэмтэх магадлалтай)
  • Халуун пар болон цахилгаан бараанаас хол байлгах (CPU, AGP, CHIP гэмтэх магадлалтай)
  • Хивс болон нийлэг, цахилгаанжуулдаггүй, хатуу, хавтгай зүйл дээр байрлуулах (USB, SOUND CARD, BOARD гэх зүйлүүд нийлэг эдийн цахилгаанжилтаас болж шатах тохиолдол элбэг байдаг ба сэнсний агаарын солилцоог бууруулаад зогсохгүй шороо тоос ихээр орж сэнсийг гацаах тохиолдол бий)
  • Эд ангиудыг задалж угсрахдаа, холбохдоо маш анхаарал болгоомжтой байх шаардлагатай
  • Програм хангамжаа шинэчлэх шаардлагатай. Хэрэв шинэчлээгүй бол энэ нь гацах шалтгаан болдог.

⭐⭐⭐ Хэрвээ та интернэтийн идэвхтэй хэрэглэгч бол танд аюулгүй байдлыг хангах антивирусын программ гарцаагүй хэрэгтэй. Антивирусын программ нь олон төрлийн хорт вирус болон интернэтээр дамжин ирэх халдлагуудаас хамгаалах зорилготой. Та албан ёсны лицензтэй програм ашиглахаас гадна мөн үнэгүй програм ч ашиглах боломжтой.

⭐⭐⭐  Компьютер гацсан үед юу хийх вэ?

  • Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй.
  • Компьютерийн чинь гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй. Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Та унтраахаасаа өмнө эхлээд хийж буй зүйлүүдээ хадгалахаа мартуузай.

⭐⭐⭐ Хэрэв ингээд ч асахгүй байвал хэрэгтэй файлуудаа back up хийгээд компьютераа форматлахаас өөр аргагүй. Компьютер засварын газарт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн 80% нь компьютерээ форматлуулах хүсэлтэй байдаг юм байна.

⭐⭐⭐ Хэрэглэгч компьютерээ өөрсдөө форматлах нь эдийн засгийн хувьд ашигтай боловч хэрэгтэй файлуудаа устгах, компьютерт эвдрэл гарах зэрэг асуудал тулгардаг учраас ихэвчлэн  компьютер засварын газарлуу явах эсвэл дуудлагаар хувь хүмүүсийг гэртээ болон албан газартаа дуудан үйлчилгээ авдаг. Гэхдээ баталгаагүй, мэргэжлийн бус хувь хүмүүсээр үйлчлүүлснээс үүдэн  хайран цаг хугацаагаа дэмий үрэх, эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирох зэрэг эрслүүдтэй тулгардаг.

⭐⭐⭐ Процессор хэвийн хэмжээнээс хэт их халвал мөн компьютер гацах шалтгаан болдог. Хэвийн бус дуу чимээ гараад байвал сэнсний үйл ажиллагаа муудсан байх магадлалтай. Юун түрүүнд залгуур дээрх сэнс хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ер нь тодорхойгүй шалтгаанаар хэт халаад байвал ядаж л тагийг нь онгойлгоод ил харагдах тоосыг нь соруулчихад гэмгүй байдаг. Гэхдээ эх хавтан дээр байгаа тоноглолуудаа гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.

⭐⭐⭐ ТАНД БОЛОН ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ДАРААХ АСУУДЛУУД ТУЛГАРЧ БАЙНА УУ?

  • Тоног төхөөрөмжийн найдвартай бус ажиллагаанаас шалтгаалан ажлын хэвийн байдал алдагдах;
  • Тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засварыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс эвдрэл, гэмтэл ихээхэн гарч, байгууллагын ашигт ажиллагааг бууруулах;
  • Найдвартай, баталгаатай засварын үйлчилгээ хайж буй бол;
  • Тоног төхөөрөмжид гэмтэл гарч, ажиллагаагүй болсон бол;
  • Тоног төхөөрөмж бохирдож, цэвэрлэх шаардлагатай болсон бол;

⭐⭐⭐ Манай сайтаас та бүхэндээ айл гэр, албан байгууллагын компьютерийн бүх төрлийн засвар үйлчилгээг дуудлагаар түргэн шуурхай, чанартай хийж үйлчлэх олон жилийн дадлага, туршлагатай IT ИНЖЕНЕР-ийг санал болгож байна.

Tags

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

Account details will be confirmed via email.

Reset Your Password