ТЭЛДЭГ НАКЛАД ЭЛЭГДЭЖ ДУУССАНЫ ШИНЖ ТЭМДГҮҮД…

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Хэрэв таны машин зогсоход хүндрэлтэй байгаа ямар нэгэн шинж тэмдэг илэрч байвал маш түргэн арга хэмжээ авах шаардлагатай. Ямар ч машины хувьд тоормос бол амин чухал аюулгүй байдал юм. Хэрэв ажиллахгүй байгаа бол засварын газар руу чирүүлэх хэрэгтэй.

Элэгдсэн эсвэл гэмтсэн тэлдэг наклад хэд хэдэн асуудлыг үүсгэх боломжтой. Доор хамгийн түгээмэлээс дурдав:

Чимээ: эхний асуудал бол муудсан накладнаас гарах чимээ. Наклад элэгдэх эсвэл үртэс шороогоор бохирдсон үед чахрах чимээ гаргадаг. Хэрэв наклах элэгдэж дууссан бол төмөр таваг нь барбантай үрэгдэж хавирах чимээ гарч гарч болно.

Тоормосны гишгүүр доошлох, живэх буюу гишгүүлж байж тоормослох: Хойд наклад элэгдсэнээр тоормос гишгэхэд энгийнээс илүү доошилсон байдаг. Гэхдээ үүнээс болж мастер цилиндр муутгах, ABS хариу үйлдлийг муутгах зэрэг олон муу үр дагаварт хүргэдэг. Оношилгоо хийлгэх нь чухал юм.

Тоормосны гишгүүр хатуурах эсвэл огцом болох: Хойд наклад нь чулуу, үртэс зэргээр бохирдсон үед тоормосны гишгүүр хатуу эсвэл огцом болсон мэдрэмж төрүүлдэг.

Гар тоормос барихгүй болох: Хэрэв хойд наклад туйлын элэгдсэн, тохируулга нь алдагдсан үед гар тоормос барихаа больдог.

Зогсолтын хүч буурах: Хэрэв накладны гадарга элэгдсэн бол хүнд жинтэй ачааны тэргүүд чиргүүл чирэх, ачаа зөөх үедээ зогсоход маш их бэрхшээл үүсэж байгааг ажиглах болно.