“АСТРА” ЦЭЦЭГТ ИЛГЭЭМЖ
Дотны хүмүүсээ баярлуулах анхилам цэцгийг манайхаас захиалаарай
ХАЙРТАЙ ХҮНДЭЭ ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭХ
Хайртай хүн тань бэлэглэсэн цэцгийн утга санааг голчилж үздэггүй бол өөрт таалагдсан, шинэхэн, өнгө үзэмжтэй, тансаг үнэртэйг нь сонгоход болно.
Хайртай хүндээ ихэвчлэн улаан сарнайг гал халуун хайрын билэгдэл болгон өгдөг.
Улаан сарнайг 1, 7,9,21,99,247,гэх мэт тооны билэгдлээр мөн өгдөг.
Цэцгийн баглааг өгөхдөө хайртай хүнтэйгээ уулзах үед /гудамжинд, гэртээ/ өгч болно. Харин ингэхдээ ядаж хоёр, гурван үг хэлэхийг хичээгээрэй. Энгийн хувилбар: “Үүнийг танд”. Бага зэргийн чихэнд чимэгтэй үг оруулаад “Энэ сайхан цэцгийн баглааг орчлонгийн хамгийн сайхан бүсгүйд зориулж байна” гэх мэтчилэн таны уран сэтгэмж мэдэх хэрэг. Цэцгийн баглаагаа хайрт тань шууд олж харах газар орхиж болно. Хэнээс өгч байгаагаа мэдэгдэхийг хүсвэл бяцхан захиа үлдээж, эсвэл нууцгай үлдэж болно. Хамгийн гол нь сэтгэлээ цэцгийн баглаагаар илэрхийлэхээс битгий ичээрэй. Хайртай хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан бэлэглэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.








