Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Хуримын ордонд зохион байгуулагддаг хуримын ёслолын үйлчилгээ

Хуримын ордонд зохион байгуулагддаг хуримын ёслолын үйлчилгээ

Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд зохион байгуулагддаг хуримын ёслолын үйлчилгээ

“Залуу хосын хуримын ёслол” : Залуу хосын хуримын үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ёслолыг Их танхимд, гал голомт бадраах ёслолыг Бага танхимд болон Их өргөө гэрт тус тус зохион байгуулдаг.

    • “Алтан, мөнгөн, очир эрдэнийн хуримын ёслол”:  Гэр бүл болон хамтын амьдралаа эхлүүлээд 25-аас дээш жил болж буй нийгэмд үлгэр жишээ болохуйц бат бэх гэр бүлийн мөнгөн, алтан, очир эрдэнийн хуримын ёслолуудыг ёслол төгөлдөр зохион байгуулдаг.
    • Очир-Эрдэнийн буюу Алмаазан хуримын ёслол: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 60 жил болж буй нийгэмд үлгэр дууриалал болох бат бөх гэр бүл энэхүү хүндэтгэлийн хуримын ёслолыг хийдэг.
    • Алтан хуримын ёслол: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 50 жил болж буй бат бөх гэр бүл энэхүү хүндэтгэлийн хуримын ёслолыг хийдэг.
    • Мөнгөн хуримын ёслол: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 25 жил болж буй нийгэмд үлгэр дууриалал болсон бат бөх гэр бүл энэхүү хүндэтгэлийн хуримын ёслолыг хийдэг.

2020 оны 10 дугаар сарын захиалгыг 08 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08.00 цагаас тус ордны зүүн урд байрлах Их өргөө гэрт авна.
Та захиалга өгөхдөө хуримаа хийх хосууд бичиг баримт болох гэрлэлтийн гэрчилгээ аль эсвэл иргэний үнэмлэхээ авч ирнэ үү.
Захиалга авсаны дараа нэр өөрчлөх асуудал их гардаг.
/Жишээ нь: Би балжинням, дашням давхацсан өдөр захиалгаа өгсөн байсан юмаа гэтэл шалтгаан гараад хийхээ болчихлоо миний оронд энэ манай хамаатан хийх гээд солиод өгөөч гэх мэт/ Тиймээс сайн өдрийн гол цагууд дээр захиалгаа өгсөн бол нэр өөрчлөхгүй гэдгийг анхаараарай.
Хэрэв хосууд гэрлэлтээ батлуулаагүй бол эхний ээлжинд 2 иргэний үнэмлэхтэйгээ ирж захиалгаа өгнө. Хуримын ёслол болохоос 30 хоногийн өмнө захиалгаа баталгаажуулж гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон 100% төлбөрөө төлсөн банкны баримтын хамт зохион байгуулагчид авчирч өгнө.
Та асууж лавлах зүйлээ 11320515 тоот утсанд хандан асууна уу.

Та  ЭНД дарж хуримын ёрөөлийн үгс хараарай.

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

For faster login or register use your social account.

[fbl_login_button redirect="" hide_if_logged="" size="large" type="continue_with" show_face="true"]
or

Account details will be confirmed via email.

Reset Your Password