Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Хуучин машин худалдан авахдаа анхаарах зүйлс

Хуучин машин худалдан авахдаа анхаарах зүйлс

Хэрвээ та хуучин машин худалдаж авхаар сонирхож байгаа бол дараах зөвөлгөөг хүргэж байна. 
Зөвлөгөө 1:

Хуучин машин авах гэж байгаа бол урьд нь ашиглаж байсан учраас эвдрэл гарч л таараа. Тиймээс засахад сэлбэг нь олдохгүй, явдал чирэгдэл ихтэй, өндөр үнэтэй болох вий. Тиймээс нэн түрүүн авах гэж буй машиныг тань дагнасан засварын газар болон сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа эсэхийг лавлаарай. Сонгосон машинаа засварын газарт үзүүлж, мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлэхэд илүүдэхгүй. Манайд олон засварын газар байгаа ч Тоёота компанийн албан ёсны борлуулагч “Хэт”, Мерседес Бензийн албан ёсны борлуулагч “Эм Эс Эм”, Ниссаны “Моннис”, “Форд”, “Монгол Хьюндай Киа” гээд дагнан засвар үйлчилгээ хийдэг газар хуруу дарам цөөхөн байна. 
Зөвлөгөө 2:
Дугуйны чанар, хээг хар. “Дараа нь худалдаад авчихъя” гэж бодох хэрэггүй. Нэгэнт л мөнгө төлж байгаа тул сайн бүтээгдэхүүн авах нь зүй. 

Зөвлөгөө 3: 
Хөдөлгүүрийг нь шалгаарай. Гадна талд хир их бохирдолт буюу тостой байгаа эсэхийг ажигла. 
Зөвлөгөө 4: 
Машинаа асаагаад яндангаас гарч байгаа утааны хэмжээг хар. Утаа гэдэг бол автомашины хөдөлгүүр ямар байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт. Хар утаа хаяж байгаа бол тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг. Их утаа хаяж байвал уг машин цаашид эдэлгээ даахгүй. Тэгээд ч энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. 
Зөвлөгөө 5: 
Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж, дугуй нь голлож байгаа эсэхийг хар. Дугуй нь дотогшоо эсвэл, гадагшаа налсан байна уу гэдгийг сайтар хараарай. Дугуй хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуйны элэгдэл хурдан байдаг. Дугуй солих хугацаа болоогүй байхад дугуй нь түрүүлээд элэгддэг. Мөн маневр хийх чадвар нь мууддаг. 
Зөвлөгөө 6: 
Машинаа унаж үзэх хэрэгтэй. Ойр зуур шороон замаар явж үзээд дуу шуу нь хир байгааг дүгнэж үзээрэй. Мөн баруун, зүүн тийш эргэж үзэхэд гэмгүй. 
Зөвлөгөө 7: 
Машины өнгө будаг. Машины их бие болох кузовт зураас хонхорхой байна уу, будганд орж байсан эсэх гэх мэтийг сайтар шалгаж харах хэрэгтэй. 
Зөвлөгөө 8: 
Тухайн машиныг үйлдвэрлэсэн оныг суудлын бүрээсэн дээр бичсэн байдаг. Түүгээр нь тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэнийг нь мэдэж болно. Мөн ямар ч авто¬машин пайзтай байдаг. Тус пайз нь копутны арын хэсэгт буюу салхины шилний ойролцоо байна. Пайзан дээр тухайн машинын үйлдвэрлэсэн он, автомашины өнгөний кодыг бичдэг. 
Зөвлөгөө 9: 
Монголд орж байгаа ихэнх автомашинууд Хонконг, Солонгос, Америк, Япон, Арабын зарим нэг улсууд, цөөн тохиолдолд Европын орноос ирсэн байдаг. Эдгээр улсуудаас орж ирж байгаа машинууд тус тусын онцлогтой. Жишээ нь, Солонгосоос орж ирсэн машинууд нь зардал багатай, сэлбэг хямд, олдоц ихтэйн дээр түлшний зарцуулалт бага байдаг. Америкчууд автомашиныг найдвартай байдал, хэмжээ, зай талбайгаар нь үнэлдэг. Түүнээс хэр их шатахуун хэрэглэдэг нь чухал биш. Тиймээс Америкаас ирсэн машин түлшийг ч нэг ууж өгнө дөө. Харин Араб гэх мэт дулаан орноос орж ирсэн автомашинууд “Эйр ондишн” буюу сэрүүцүүлэгчтэй байдаг мөртлөө дулаацуулах паар байдаггүй. Үүнээс болж худалдан авагч өвөл машиныхаа хэргийг гаргаж чаддаггүй. Нэгэнт өөрийн сонголтоо хийгээд худалдан авч байгаа болохоор та ичиж зовохгүй машинаа сайтар үзэж, шалгах хэрэгтэй. Мэдэхгүй бол мэддэг хүн дагуулж очоод үзүүл, эсвэл засварын газар авч ирээд үзүүлсэн ч болно. 
Зөвлөгөө 10: 
Солонгос машины хувьд зардал бага, үнэ хямд. Шатахууны зарцуулалт бусад машиныг бодвол арай бага. Мөн сэлбэг нь олдоц ихтэйн дээр үнэ нь хямд. Гэхдээ Солонгос машин болгоныг хямд гэж ойлгож болохгүй. Монголд оруулж ирдэггүй болохоос биш, үнэтэй дээд зэрэглэлийн машинууд бий. Гэхдээ манай замын чанараас шалтгаалж Солонгос автомашин эвдэрч, дуу орохдоо амархан байдаг. Ер нь “чанар дагаж үнэ” гэж онож хэлсэн үг. Сүүлийн үеийн автомашины үйлдвэрлэлийн онцлог бол ашиглаж байгаа материалын орц өөрчлөгдсөн явдал юм. Хуучны автомашинуудын кузовны төмөр их зузаан байсан. Урьд нь автомашины их биеийг 100 хувь төмрөөр хийдэг байсан бол өдгөө 80 хувь нь төмөр, 20 хувь нь хуванцар болсон. Энэ нь нэг талаар техникийн дэвшилт болж, хэрэглэгчид хямд өртөгтэй, хөнгөн, шатахуун бага зарцуулдаг машин худалдан авах боломж бүрдүүлсэн. 
Зөвлөгөө 11: 
Япон автомашин хийц, чанарын хувьд Солонгосынхоос арай илүү, эдэлгээ урттай байдаг. Гэхдээ Япон автомашины сэлбэг харьцангуй үнэтэй. Үүний ихэнх хувийг тээврийн зардал эзэлдэгтэй холбоотой. Хүмүүс аль ч улсад үйлдвэрлэсэн автомашин унаж болох ч эдлэж хэрэглэж байгаа хүний арчилгаа тордолтоос тухайн автомашин хэд наслах нь шууд хамааралтай. 

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

Account details will be confirmed via email.

Reset Your Password