Та машинаа угаалгахдаа мотороо ч гэсэн шүршүүлдэг юм биш биз, тэр дундаа хайбрид хөдөлгүүртэй машин унадаг бол ингэх нь мэдрэгчүүдийг гэмтээж асуудал үүсгэж эхэлдэг.
Хөдөлгүүрийг өндөр даралттай усаар угааж болохгүй
1. Цахилгааны залгуурууд, релей, гал хамгаалагчууд норсноор шатах аюултай.
2. Жанам эвдрэх аюултай
3. Хөдөлгүүр дээр олон мэдрэгчүүд байдаг тул тэдгээрийг гэмтээх аюултай. (Машин асахаа больдог, доголддог, check engine engine гэрэл асдаг)
4. Сүүлийн үеийн автомашинууд бүгд катушкатай болсон тулэвдрэх аюултай.
5. Халуун хүйтэн харшилж зарим металл эд анги хагарч болзошгүй
Хэрвээ та цэвэрлэх гэж байгаа бол өндөр даралтын усаар биш зориулалтын хөдөлгүүр цэвэрлэгч, Pro-foam зэрэг бүтээгдэхүүнээр тоос шороог унагааж усаар зайлж цэвэрлээрэй.
Эх сурвалж: www.news.cardoctor.mn