АККУМУЛЯТОР САЛГАХ, ЗАЛГАХ ЗӨВ ДАРААЛАЛ

Аккумуляторыг солихдоо эхлээд заавал хасах туйлыг эхлээд салгана. Эхлээд нэмэх туйлыг салгахаар эргүүлэх үед богино холболт үүсэж цахилгаан хэрэглэгч болон гал хамгаалагчийг шатааж болзошгүй. Хасахаа салгаж өөр төмөр зүйлд хүрэхээргүй тусгаарласны дараа нэмэх туйлыг салгана.

Үүнд анхаарах зүйл байгаа бөгөөд асаалттай машины аккумуляторыг хэзээ ч салгаж болохгүйг санаарай! Учир нь аккумуляторын нэг чухал үүрэг бол цахилгаан хэлхээнд үүсэж байгаа хэт хүчдэлийг (хөгжим асаах, гэрэл асаах, цонх нээх хаах үед хэт хүчдэл үүснэ) шүүж байдаг бөгөөд салгах үед хэт хүчдэл үүсэж компьютерыг гэмтээх магадлалтай байдаг.

Тиймээс асаалттай үед нь аккумулятороо салгаж авч өөр хүний автомашиныг асаагаад буцаад өөрийн автомашиндаа залгана гэдэг маш осолтой үйлдэл юм.

Аккумуляторыг буруу холбож асаах, асаалттай үед нь холбосноос болж төв компьютер гэмтэх, кропны компьютер гэмтэх зэрэг өндөр зардалтай гэмтэл гардаг тул тун анхааралтай энэхүү асуудалд хандаарай.

Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/2553