АККУМУЛЯТОР ХОЛБОЖ АСААХАД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Машин холбож асаахад анхаарах хэд хэдэн зүйлс байдаг. Эдгээр зөвлөмжийг дагаснаар аюулгүй асаахад тус болно.

АНХААРУУЛГА

  • Суусан болон холбогч машины аккумулятор ижилхэн вольттой байх ёстой (ихэнх аккумулятор 12в байдаг) мөн ойролцоо ампер цагтай байхыг үйлдвэрлэгчийн гарын авлага ном дээр зөвлөдөг.
  • 2 машиныг ойртуулан зогсоох хэрэгтэй. Гэхдээ хооронд нь хүргэж болохгүй. Ингэвэл богино холболт үүснэ.
  • 2 машины түлхүүрийг хариулж, гэрэл болон бусад цахилгаан хэрэгслийг унтраасан байх хэрэгтэй. Мөн машиныг P араанд эсвэл N араанд хийгээд гар тоормосоо татсан байвал зохино.
  • Холбох үедээ ойролцоо тамхи татах хориотой. Галын цог, оч аккумулятор дэлбэрэхэд хүргэж болзошгүй.
  • Хэрвээ суусан машины аккумулятор ХӨЛДСӨН бол холбоод хэрэггүй! Хөлдсөн аккумулятор дэлбэрдэг. Хөлдсөн эсэхийг аккумуляторын цэнэгийн индикатор цонхоор хараад мэдэх боломжтой. Мөн хөлдсөн аккумулятор пөмбийсөн байдаг.
  • Нэмэхийг нь нэмэх шонд, хасахыг нь хасах шонд холбохоо маш сайн анхаараарай. Хооронд нь соливол гал хамгаалагч шатна. Тиймээс маш хянамгай байгаарай.
  • Суусан машины холбогчийн (-) шоныг хөдөлгөөнтэй эд анги, түлшний систем, цахилгаан эд ангитай холбож болохгүй. Хамгийн тохиромжтой амортизаторын тавагны боолт эсвэл үйлдвэрлэгчээс зөвлөсөн тухайн хэсэгт.

Санамж: Суусан машины аккумуляторын хасах шонд холбогчийг холбож болохгүй. Учир нь холбох үед оч үсэрдэг бөгөөд үүнээс болж аккумулятор тэсрэх аюултай байдаг. Тиймээс хөдөлгүүрийн металл хэсэгт – шонг холбоорой.

Эх сурвалж: cardoctormn