Банк бус санхүүгийн байгууллагад хандах уу? Авто ломбардад хандаж зээл хүсэх үү?

Сүүлийн жилүүдэд авто машин барьцаалан зээл хүсэх иргэдийн тоо ихсэж буйтай холбогдуулан araa.mn нь авто ломбард болон ББСБ 2-н ялгаа болоод алинаас нь зээл хүсэхэд илүү найдвартай гэх мэт мэдээллийг хүргэж байна.

ББСБ:
-Санхүүгийн зээлийн үйл ажиллагаа явуулдаг групп институтийг хэлнэ.
За тэгэхээр ББСБ-н хувьд гэвэл ерөнхийдөө ихэнх нь /бүгд биш/ таны мэдээллийг Зээлийн мэдээллийн санд оруулдаг. Учир нь хуулинд тэгж заасан байдаг.
-Мөн орлого нотлохын хувьд гэвэл мөн л ихэнх нь орлого нотолдог.
Жишээ нь: Манай сайтын зүгээс явуулсан судалгаанаас харахад 30-н ББСБ-с 27-нь орлого нотолдог гэсэн дүгнэлт гарсан юм. Тиймээс бүрдүүлэх материал ихтэй гэсэн үг. Цалингийн тодорхойлолт, НДШ-н мэдээлэл, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол хар дэвтэр. өргөдөл анкет, хорооны тодорхойлолт гэх мэт ажиллагаа ихтэй.
-Харин зээлийн хүү нь авто ломбардыг бодвол бага.
-Мөн иргэд маань бямба гарагт зээл гаргах газар түлхүү хайдаг шүү дээ. ББСБ-н хувьд гэвэл бямба гарагт ажилладаг нь их ховор ихэнх нь амардаг.

Авто ломбард:
-Авто ломбардын хувьд гэвэл ерөнхийдөө орлого нотолдоггүй тиймээс бүрдүүлэх материал зэрэг дээр хугацаа алдана гэж санаа зовох шаардлагагүй. Таны иргэний үнэмлэх, машины гэрчилгээ байхад л хангалттай.
-Мөн таны мэдээллийг зээлийн мэдээллийн санд оруулдаггүй.
-Харин зээлийн хүүгийн хувьд ББСБ-г бодвол өндөр байдаг.
-Харин бямба гарагт ихэнх авто ломбардууд ажилладаг.

Та аль нэгэнд нь хандахдаа хамгийн гол нь зээлийн хүүг хэрхэн бодох талаар сайн лавлаж асуугаарай. Зээлийн хүүгийн хувьд энгийн зээлийн хүү нийлмэл зээлийн хүү гэсэн 2 ойлголт байдаг. Үүнээс иргэдийн маань тэр бүр мэддэггүй нь нийлмэл зээлийн хүү энэ нь үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээ юм.

Авто ломбардуудын жагсаалт