ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
Өнөөдөр Тожоо жолоочоос бензин насос гэж юуг хэлдэг, бензин насос маань ямар үүрэгтэй байдаг? Бензин насосод асуудал гаргахгүйн тулд анхаарах зүйлүүдийн талаар ярилцья
АСУУЛТ: Тожоо ахаа машины бензин насос гэж юу байдаг юм бол?
ТОЖОО: Дугуй хийлдэг насос гэж байдаг тийм ээ. Гишгэж байгаад л дараад хийлдэг. Тэр насосыг дээш татахад нэг талаараа агаарыг сорж байдаг. Харин доош болгох үед нөгөө талаараа хийгээ гаргаж байдаг. Бензин насос яг үүнтэй ижил. Нэг талаасаа бензинийг сорж нөгөө талаараа мотор луу шахаж байдаг.
Машины бензин сав буюу манайхан банк гэж ярьдаг даа. Тэр маань машины баруун юм уу зүүн хойно байдаг. Гэтэл мотор машины урд хэсэгт байдаг. Хойд талын банкнаас бензинийг урд байрлаж байгаа мотор руу дамжуулж шахаж байгаа жижигхэн шахуургыг бензин насос гэдэг юм.
АСУУЛТ: Аан зөв зөв. Машин маань бензинтэй, гэсэн хэрнээ асахгүй байна. Энэ машины юу нь болохоо байсан учраас ингэж байна?
ТОЖОО: Түлхүүр түлхэхэд моторт тэсрэлт явагдахгүй байнаа даа. Энэ тохиолдолд 2 шалтгаан байдаг. Энэ нь 1-рт свечи тог хаяхгүй байх. 2-рт бензин моторт очихгүй байх. Энэ 2 тохиолдолд моторт тэсрэлт явагддаггүй.
АСУУЛТ: Бензин насос нь ажиллахгүй байна гэсэн үг үү? Ер нь яагаад эвдэрдэг юм болоо.
ТОЖОО: За ах нь яагаад эвдэрдгийг тайлбарлая. Бензин насос нь ихэвчлэн 2 зүйлээс хамааралтайгаар эвдэрнэ. Эхнийх нь бензин насосны бохирдол. Дараагийнх нь бага бензинтэй явснаас болж насосын моторын халалтаас болж эвдэрнэ.
Орон сууцнуудад ирж байгаа цэвэр усны шугам ч гэсэн тодорхой хэмжээний бохирдолтой байдаг тийм ээ.
Машины эд ангиудад ч ийм бохирдол үүсэж байдаг. Яагаад гэвэл бензин гэдэг маань өөрөө нефтиэс гаргаж авдаг шингэн учраас тодорхой хэмжээнд давирхайлаг наалдамхай тунадастай байдаг.
Тэгээд удаан хугацаанд хуримтлагдсан бохирдол нь бензин насосын доторх нүх сүвийг бөглөж бензинийг багаар шахах, эсвэл шахахгүй болгож эхэлдэг. Ийм учраас насос маань шатах буюу эвдэрдэг байх нь.
АСУУЛТ: Аан тэгвэл тэр бохирдлоос яаж сэргийлдэг юм болоо.
ТОЖОО: Бензин очдог бүх газруудад тодорхой хэмжээгээр бохирдол үүсэж байдаг, энэ бол зүй ёсны асуудал. Харин бензинийг банк руу орсноос хойш мотор луу орох хүртэлхийг цэвэрлэж байх хэрэгтэй.
АСУУЛТ: Яаж цэвэрлэж болох уу?
ТОЖОО: Бензин, түлшний систем цэвэрлэгч гэж байгаа. Тэр цэвэрлэгч шингэн маань бензин орж байгаа бүх хэсэгт тогтсон давирхайлаг зүйл болон тунадсыг цэвэрлэж хөөж шатааж гаргадаг юм.
АСУУЛТ: Аан зөв зөв. Тэр цэвэрлэгчийг яаж хэдий хугацаанд хэрэглэж байх ёстой юм бэ?
ТОЖОО: Ойролцоогоор 5000 км тутамд хэрэглэснээр жолооч машиныхаа бензин системийг бүрэн цэвэрлэж байгаа юм. Бензин насос шатах 2 дахь гол шалтгаан нь бага бензинтэй явах байдаг.
АСУУЛТ: Аан тийн. Бага бензинтэй явах нь яагаад бензин насос шатах шалтгаан болдог юм болоо?
ТОЖОО: Аан бид соруулаар ундаа уудаг тэ?
Аанхаан
ТОЖОО: Ундаа дуусах үед бид хий сорж эхэлдэг.
Тийн
ТОЖОО: Яг тийм зүйл бензин насосод явагддаг гэж ойлгож болно. Бензиний хэмжээ байх ёстой төвшнөөсөө бага болох үед насос маань сорох бензингүй учраас хий ажиллан халалт үүсэж эвдэрдэг байх нь.
Тэр дороо юу?
ТОЖОО: Янз бүр байдаг. Ер нь бол бензин дууслаа гэдэг шар гэрлийг астал явах нь тийм ч сайн юм биш.
Бензин насосоо эвдрэхээс хамгаалах тухай зөвлөгөө:
- Жолооч та бензин багассан байна гэдгийг мэдээлдэг шар гэрэл ассан бол удаан явалгүйгээр ШТС орж байгаарай.
- Бензиний систем цэвэрлэгч шингэнийг хэрэглэж байгаарай.
Эх сурвалж : cardoctormn