МАШИНЫХАА ШАТАХУУНЫГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Идэж уух нь дийлдэхгүй гэж хамгийн түрүүнд та машинаа ад үздэг. Тэгвэл та эхлээд өөрөө шатахуун бага зарцуулахуйц машинаа жолоодох хэрэгтэй. Шатахуунаа хэрхэн хэмнэх талаар Тожоо жолооч ингэж зөвлөж байна.

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа өнөө үед хэн нэгнийг буруутгаж, гомдолгүйгээр  хамгийн түрүүнд та өөрөө хэмнэх л хамгийн шилдэг арга.

Та суудлын машин, ачааны тэрэг, спорт загварын машин унадаг байсан ч эдгээр зөвлөгөөнүүд танд тус болно шүү.

  1. Хэт гишгэлгүйгээр хурдаа тохируулж явах чухал, бас аль болох л хөнгөн араанд хийж явах нь зөв. Хурдтай, гишгэж явлаа гээд зорьсон газартаа хэдхэн минутын өмнө л очих давуу талтай өөр хэрэгтэй юм байхгүй шүү дээ.
  2. Замд явах үед ямар нэг дуу чимээ гарч байгаа эсэхийг сонсоорой. Хэрвээ ямар нэг эд анги нь ажиллахаа больсон бол таны машин илүү шатахуун зарцуулж явах хэрэгтэй болдог. Ингээд идэж эхэлнэ.
  3. Агаар шүүгч тань цэвэрхэн эсэхийг шалгаарай. Шатахууны зарцуулалтад агаар шүүгч их нөлөөлдөг болохоор аль болох агаар шүүгчээ цаг тухайд нь сольж байх нь зөв. агаар шүүгч бохирдож, агаарын урсгал саадтай болвол, их энерги буюу бензин их зарцуулна л гэсэн үг.
  4. Шатахуун авах бүрдээ дугуйн даралтыг шалгаж хэвшээрэй. Дугуйн хий хэт сул байвал илүү бензин зарцуулна.
  5. Түр зогссон үедээ мотороо унтрааж байгаарай. Сүүлийн үеийн машинууд асах үедээ тийм ч их бензин хэрэглэхээ больсон.
  6. Машин сонголтон дээрээ анхаар. Машин авах гэж буй бол зөвхөн гадаад үзэмжид нь анхаарлаа хандуулалгүй, шатахууны зарцуулалт, ашиглалтын зардал зэрэгт нь анхаарах хэрэгтэй.
  7. Та шатахуунаа авахдаа өглөө эрт, газар халаагүй байхад аваад үзээрэй. Шатахуун түгээх станцуудын шатахуун газар доор байдаг. Тэгэхээр газар халахаар шатахууны хэмжээ нэмэгдэж, өөрөөр хэлбэл тэлж, нарийн дээрээ таны авах ёстой жинхэнэ хэмжээнд хүрдэггүй байна. Тиймээс аль болох өглөө сэрүүнд шатахуунаа авч байх хэрэгтэй.
  8. Та шатахуунаа талаас доогуур орохоос нь өмнө дахиж нэмж байвал сайн. Яагаад гэвэл машины шатахууны саван дотор бензин бага байвал насос дутуу сордог. Өөрөөр хэлбэл агаартай. Тиймээс шатахууны саваа аль болох дүүрэн, бага зайтай байлгах хэрэгтэй. Мөн агаар орохоос хамгаалж шатахууны таг тань чанга байгааг шалгаж байхад гэмгүй.
  9. Аль болох машиндаа бага ачаа авч явах хэрэгтэй. Машинд нэмэгдэх 45 кг бүрд шатахууны зарцуулалт 1-2 хувиар ихэсдэг байна. Тиймээс машиндаа байгаа хэрэггүй зүйлсийг орхиорой.
  10. Моторын тосоо зөв сонго.

Буруу тос ашиглах нь машины шатахуун зарцуулалтыг мөн ихэсгэдэг байна. Бас өвөл паараа хэт халуун, хэт хүчтэй дээр нь битгий тавиарай.

Тодорхой хэм, төвшинд нь жигд тавьж сурах нь зөв. Хүчтэй үлээлээ гээд бензинээ л их шатааж байна гэсэн үг шүү.

За энэ зөвлөгөөнүүдийг дагавал мэдэгдэхүйц бензинээ хэмнэж чаднаа.

Эх сурвалж : cardoctor