МАШИН УГААХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

“Black bull car wash”
10 жилийн ажлын туршлагатай хамт олон , дэлхийн бренд бүтээгдэхүүнүүдээр чанарын өндөр түвшний үйлчилгээг үзүүлсээр байна. Та ирээд үз!

Машинаа цэвэрлэхдээ юу юуг анхаарч цэвэрлэгээ хийх вэ? яавал өнгө орох вэ? урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ зэрэг мэдээллийг бэлтгэн орууллаа.

  1. Авто машиныг угааж цэвэрлэхдээ хуурай алчуураар хэзээ ч бүү арч: Тоос шорооны жижиг ширхэгүүд нь машины будгийг зурж гэмтээдэг тул заавал алчуураа норгож цэвэрлэх шаардлагатай.
  2. Халуун наранд авто машиныг хэзээ ч бүү угаа: хүйтэн ус нь наранд халсан автомашины будгыг агшаадаг ба ингэснээр будаг болон лак цуурж гэмтдэг.
  3. Автомашиныг угааж хөөсрүүлэхээс өмнө заавал усаар зайлж тоос шорооноос нь салгаж бай: Ингэхдээ даралттай бус савтай асаар зайлбал автомашины будганд тустай.
  4. Хүйтэн юмуу бүлээн усаар угаах хэрэгтэй: Хүйтэн усаар угаавал машины будаг илүү сэргэж өнгө орно.
  5. Порлон, алчуур сонгохдоо хамгийн зөөлөн, хөвсгөрийг сонгоорой.
  6. Аалзны тор шиг царапан үүсгэхээс сэргийлж, угаахдаа тойрог чиглэлээр бус хөндлөн чиглэлээр угаах.
  7. Зөөлөн угаагч сонгох: Монголчууд зарим тохиолдод машинаа илүү өнгө оруулахын тулд аяга таваг угаагч юмуу зориулалтын бус хүчтэй цэвэрлэгч ашигладаг. Энэ нь автомашины будганд сөрөг нөлөөтэй байдаг.
  8. Машинаа үргэлж дээрээс нь доош угаах. Угаахдаа хэсэг хэсгээр угаах: Автомашины тодорхой хэсгийг усаар зайлаад, хөөсрүүлээд, зайлах. Угааж дууссаны дараа бүхэлд усаар зайлах.
  9. Тогтмол хугацаанд өнгөлж байх: Өнгөлөгчинд байх полимер нэгдлүүд нь будагтай маш сайн барьцалддаг тул өнгөлөгч хамгийн сайн хамгаалагч болж чаддаг.
  10. Өвлийн нөхцөлд машин угаалгасны дараа шууд хөдөлгөөнд оролцох нь цоож, резинүүдийг хөлдөөдөөг. Тиймээс маш сайн арчуулж, хийн компрессороор үлээлгэж хатааж байгаарай.

 

Эх сурвалж: www.news.cardoctor.mn

Улаанбаатар хот дах хамгийн шилдэг авто угаалгын газруудын мэдээллийг нэг дороос