МОТОР УГААГЧ ХЭРЭГЛЭХДЭЭ СОНГОЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Мотор угаагчийг зөөлөн, түргэн гэж 2 үндсэн бүлэгт хуваана.

ТҮРГЭН угаагч – Хуучин тос дээрээ хийгээд 5-10 мин нормалдаад асгадаг. Эдгээр төрлийн угаагч нь мотор задлахаас нааш арилгах боломжгүй бат бөх тогтсон тортогийг тууж гаргадаг онцлогтой.

  • 1) Хөдөлгүүр угаагчийг механикийн заавраар буюу хөдөлгүүрийн насжилт, бохирдол зэргээс хамаарч сонгож хэрэглээрэй. Хэрэв таны машин нэлээд он хөгшин, өндөр гүйлттэй бөгөөд өмнө нь мотороо огт угааж байгаагүй бол угаахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
  • 2) Угаагчийн яг зааврын дагуу буюу заавар дээр нь 5 минутын турш угаана гэсэн байвал энэ хугацаанаас хэтрүүлж хэрэггүй.

ЗӨӨЛӨН угаагч – Энэ төрлийн угаагч нь хуучин, бохирдол ихтэй хөдөлгүүрт зориулсан бөгөөд хуучин тосоо асгаад оронд нь тосны оронд хийж зөөлнөөр 15-20 минутын туршид зайлж угаадаг. Мөн тосны оронд хийгээд 100-250 км яваад асгаад шинэ тосоо хийдэг төрөл ч бий.

Тиймээс аль ч төрлийн угаагчийг хэрэглэхдээ заавал механикаас зөвлөгөө авч, шалгуулсны үндсэн дээр хэрэглээрэй. Үр дүнд нь:

  • Нэг. Мотор дотор хэзээ ч их хэмжээний тортог хуримтлагдахгүй.
  • Хоёр. Мөн хөдөлгүүр ч үргэлж хэвийн ажиллаж, хүч алдахгүй.
  • Гурав. Дараачийн шинээр хийсэн тосны чанарыг нь удаан хадгалж чаддаг.

Эх сурвалж: Cardoctormn