Хэрвээ таны их гэрлийн тусгал муу бол, хэрвээ та байнга хол дээрээ тавьж явдаг бол, хэрвээ та өндөр чадалтай ламп хийх талаар бодож байгаа бол түр хүлээ. Их гэрлийн гадаргуу бохирдсон, шаралсан бол тусгал 30% хүртэл муудаж болдог.
Үүнийг их чадалтай ламп, холын тусгалтай гэрэл шийдэх шийдэл нь биш юм. Тэгэхээр хамгийн эхэнд нь гэрлийн гадаргууг өнгөлөөд, дараа нь гэрэл тохиргоог хийлгэж үзээрэй. Ихэнх пластик материалтай гэрлийн гадаргууг өнгөлж болдог зориулалтын бодис байдаг.
Харин шилэн гадаргуутай бол цайраа өнгөлж, гэрлээ тэр чигээр нь солихоос өөр сонголтгүй байдаг.
Юунаас болж мууддаг вэ?
– Исэлддэг буюу Нарны хэт ягаан туяатай акрилан материал нь исэлдэж тунгалаг байдлаа алддаг. Уг нь үүнээс хамгаалсан давхарга үйлдвэрээсээ түрхэгдсэн байдаг ч хэрэглээний явцад арилж үндсэн пластикийг шарлуулж эхэлдэг.
– Хамгаалалтын бүрхүүл гэмтдэг буюу өөдөөс ирэх шороо, тоос, чулуу зэрэгт гадаргуу дахь хамгаалагч бүрхүүл зүлгэгдэж үндсэн их биеийг зурж гэмтээдэг. Ингээд л бүрсгэр болох эхлэл тавигдана.
– Хөлөрч эхэлдэг буюу үйлдвэрээс гарсан битүүмжээ алдаж эхэлдэг. Ингэснээр дотроосоо цайж гэрлийн тусгал мууддаг.
Хэрхэн сэргийлэх вэ?
– Машинаа сүүдэр газарт тавих буюу гарааш эсвэл модны, байшингийн сүүдэрт тавиарай. Хэрвээ сонголтгүй бол нарны эгц урдаас биш хойш нь харуулж тавиарай.
– Цэвэрхэн бай. 3 сард тутамд хамгаалах цэвэрлэх үйлчилгээтэй зориулалтын бүтээгдэхүүнээр их гэрлээ хамгаалж байгаарай.
– Бүрхүүл үүсгэгч түрхээрэй. Ингэснээр шарлах, бүрсийх хугацааг арай уртасгана
Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/2564