ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
АСУУЛТ: Автомашины релей гэж юу вэ?
ТОЖОО: Автомашинд цахилгаан хэрэгсэл их байдаг. Янз бүрийн хүчин чадал шаарддаг. Тэгэхээр бага гүйдлээр их гүйдлийг удирддаг цахилгаан холболт дамжуулалтын хэрэгслийг релей гэдэг.
АСУУЛТ: Ажиллах зарчмынх нь талаар хэлж өгөөч.
ТОЖОО: Цахилгаан гүйдлээр соронзон орон үүсгэж контактыг залгаж салгах үйлдлийг гүйцэтгэдэг. Жишээ нь автомашины гэрлийг асаадаг унтраалга байдаг тиймээ. Тэр унтраалга нь их гэрлийг асаах хэмжээний гүйдэлийг дамжуулах чадалгүй байдаг. Харин тэр унтраалга маань релейнд команд өгөх үүргийг гүйцэтгэснээр тухайн гэрлийн асах тэжээл нь залгагдаж гэрэл асдаг.
АСУУЛТ: Ажиллагааг нь хэрхэн шалгаж мэдэх үү?
ТОЖОО: Гурван янзаар шалгадаг. 1-рт ороомгийн эсэргүүцлийг тестерээр хэмжиж 70-100О М-ын эсэргүүцэлтэй байвал хэвийн байна гэсэн үг. 2-рт Ороомог дээрээ тэжээл өгч релей татаж байгаа эсэхийг шалгана. 3-рт релейг татсан үед нь контакт залгагдаж байгаа эсэхийг тестерээр хэмжиж шалгадаг.
СУРВАЛЖЛАГА
АСУУЛТ: Та машиндаа нэмэлт гэрэл суулгасан байна. Релейг нь нэмж суурилуулсан уу?
ЖОЛООЧ А: Тэгсэн энэ гэрлийг асаахын тулд 150амперийн татах релей шаардлагатай юм байна лээ.
ЖОЛООЧ Г: Та автомашины цахилгаан хэлхээний гал хамгаалагч, релейнүүдийн ажиллагааг өөрөө шалгадаг уу?
ЖОЛООЧ Т: Нарийн бол мэдэхгүй. Ямар ч байсан тестер бариад шатсан үгүйг нь мэдчихдэг шүү.
Релейний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе
- Релей нь байнгын ажиллагаанаас болж салгаж залгах хэсэгт тортог үүссэнээр тог дамжуулалт муудах тохиолдол байдаг.
- Хэрэглээнд нь яг тохирсон релей тавиагүйгээс халалт үүсэж контакт нь наалдаж эсвэл салж гацсанаар цахилгаан холболт хийгдэхээ больдог.
- Автомашины релей эвдрэх нь ховор байдаг ч цахилгаан гэмтлийн үед заавал шалгуулж байгаарай.
Эх сурвалж : cardoctormn