ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
Тожоо жолоочийн 1000 зөвлөгөө автомашины салхины шилний талаар зөвлөх болно.
Салхины шил гэж юуг хэлж байгаа юм бэ?
ТОЖОО: Үндсэндээ автомашины урд талын шилийг салхины шил гэдэг.
Яагаад салхины гэж хэлдэг вэ гэхээр машин урагш явахад урдаас салхи их хэмжээгээр ирнэ тийм ээ. Тэгэхээр салхийг зүсэх, жолооч болон дотор хэсгийг салхинаас хамгаалах зориулалттай учир салхины шил гэж байгаа юм.
Мэргэжлийн хэллэг нь вайндшиэлд буюу салхинаас хамгаалагч гэсэн утгаар хэрэглэгддэг юм билээ.
Тожоо салхины шил цууралттай явах нь зөв юм уу? Энэ талаар зөвлөвөл:
ТОЖОО: Мэдээж бүтэн байх ёстой. Замын хөдөлгөөний дүрэмдээ ч бий. Салхины шилээ яаж гэмтээгээд байна вэ гэхээр зуны улиралд хөдөө гадаа явах үед их шороон зам дээр хурдтай гишгэх үед их тохиолддог. Аа мөн байрны цонхон доор тавьсан байхад дээрээс юм унаж хагалсан нь ч байдаг. Жолооч нараас минь ихэвчлэн шалтгаалдаггүй л дээ.
Жолооч нараас маань болж салхины шил хагарах уу?
ТОЖОО: Тийм. Салхины шилийг арчдаг арчигч байдагаа даа.
Шил арчигчийг солихын тулд салгаж авдаг л даа. Салгаж авчхаад суурь төмрийг нь гозойлгоод орхичихдог. Тэр суурь маань шилрүүгээ дарж байх үүрэгтэй пүрштэй байдаг байхгүй юу.
Тэгээд шинэ шил арчигчаа хийхийн завдалгүй суурь төмөр нь харвах тохиолдол байдаг.
Аан энэ үед хагарах нь ээ.
ТОЖОО: Салхины шил чинь тийм ч өртөг багатай биш учраас жолооч нар хэрвээ шил арчигчаа солих бол суурь төмрийг буцааж буулгаж байх хэрэгтэй.
За салхины шилээ солиулахаар боллоо. Юуг анхаарах уу?
Мэдээж сайн шил сонгох хэрэгтэй. Тэнд сайн энд сайн гэж би хэлж мэдэхгүй байна. Гол суурилуулахдаа туршлагатай хүмүүсээр суурилуулах хэрэгтэй. Хамгийн гол нь салхины шилийг суурилуулахад силикондож тогтоодог. Тиймээс силиконыг нь хаттал хөдөлгөөнгүй дулаан газар 2-3 хоног байлгана шүү.
Эх сурвалж : cardoctormn