ТЭВШНИЙ ТУЛК ГЭЖ ЮУ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Манайхны хэлдгээр хойд тэвшний тулк нь хойд тэнхлэгийг кузовтой холбох холбоос хэсэг юм. Энэ нь тэнхлэгийн дээш доош хөдөлгөөнийг уян байлгаж, тэнхлэг тохиргоог хадгалах үүрэгтэй байдаг. Зарим төрлийн оффроад эсвэл уралдааны машинуудад тэнхлэгийн явалтыг сайжруулахын тулд сольдог. Гэхдээ энэ нь энгийн хэрэглээнд тийм ч түгээмэл биш тул энэ удаад ингээд орхиё.

Ихэнх жийп төрлийн машин нэг талдаа 3 холбоос эсвэл 4 холбоосоор хойд тэнхлэгээ кузовтой тогтоодог. Энэ эд анги нь хөдлөх зүйл байхгүй ч тулк нь эдэлгээний явцад элэгдэж мууддаг. Ялангуяа зориулалтын бусаар өндөрлөсөн тохиолдолд элэгдэл түргэсдэг.

Хойд тэвшний тулк муудсаныг хэрхэн мэдэх вэ?

  • Тэнхлэгээс харших дуу гарах – D & R кропны байрлалд шилжүүлэх, саадыг давах үед, хурд авах, эргэх, тоормос гишгэх үед муудсан тэвшний тулкээс дуу гардаг. Энэ дуу нь тэвшний втулк муудах тусам улам чангарна.
  • Шулуунд шугаманд зогсож чадахгүй буюу тэнхлэг тохиргоо алдагдана – Тулк нь элэгдэж муудсан үед хойд тэнхлэгийн тогтвортой байдал алдагдаж кузовтой нэгэн цул, нэг хэсэг нь болж чаддаггүй. Энэ үед саадыг давах, эргэх, руль дарах үед нэг л тогтворгүй мэт санагдах болно. Мянган удаа тэнхлэгээ тохируулсан ч учир нь олдохгүй, тэнхлэг тохирохгүй байвал энэ тулкыг анхааралдаа аваад үзээрэй.
  • Дугуй жигд бус элэгдэнэ – Хойд тэнхлэгийн байршил тогтворгүй болсон буюу тэнхлэг тохиргоо алдагдсан тул хойд дугуй нь урд дугуйнаас өөр чиглэлд тэмүүлж эхэлнэ. Ингэснээр хээний жигд бус элэгдэл эхэлж санхүүгийн хувьд хохиролтой болно.
  • Өндөрлөгөө нь элэгдлийг түргэсгэдэг – 2.5 см өндөрлөхөд тулкыг байнгын татаастай явдаг болгож элэгдлийг нэг талд нь түргэсгэнэ.

Засварлах зөвлөмж:

Ер нь энэ төрлийн тулк солигдох нь ховор. Гэхдээ таны машин 100,000 км ээс дээш гүйлттэй бол шалгуулж байхад гэмгүй. Тулкыг солиход мэргэжлийн газарт, зориулалтын шахагч тоног төхөөрөмж хэрэг болдог. Харин солихдоо заавал оригинал сэлбэг сонгоорой.

Хэрвээ тулкыг нүдээр харахад урагдаж, цуурсан бол солих хэрэгтэй. Муудсан тулк нь дээр дурдсанчлан тэнхлэгийг кузовтой нэгэн цул болгож чаддаггүй. Хэрвээ та машинаа өндөрлөж байгаа бол тэвшний тулкыг ч бас зориулалтын тулкээр солих шаардлагатай болдог (оффроад машинуудад хамааралтай, хэрвээ суудлын машин бол үйлдвэрлэгчээс өндөрлөхийг хориглодог).

Монголд гардаг түгээмэл алдаа:

Ихэнх Alphard машины хойд тэвшний суурь резин хагарч гэмтсэн байдаг. Арга ч үгүй биз. Хамаг ачааллыг тэр резин өөр дээрээ авч байгаа. SUV машины хойд тэнхлэгт дээр дурдсанчлан зургаан втулка резинтэй байдаг бол Alphard маань хоёрхон втулка байж SUV-н дайтай жинтэй шүү дээ. Япон инженерүүд тооцоолохдоо том втулка хийгээд болчих байх гэж тооцоо биз.

Эх сурвалж : cardoctormn