ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МАШИНЫ БАЙРШИЛ (Түц машины байршил)

ТҮЦ МАШИНЫ ТУХАЙ

“ТҮЦ” машинаар дамжуулан иргэд өөрийн амьдарч буй газраас хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх анх удаа олон нийтийн хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилж байна.
“ТҮЦ” машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм.