ХАВХЛАГЫН БАЙРШИЛ МЭДРЭГЧ ГЭМТСЭНИЙГ ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Хавхлагын байршил мэдрэгч муудсаныг илтгэх шинж тэмдгүүд

1. Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асна: Хөдөлгүүрийн компьютер бусад хөдөлгүүрийн мэдрэгчээс ирсэн мэдээллийг хавхлагын байршил мэдрэгчийн хариутай тулгаж баталгаажуулахаар програмчлагдсан. Хэрэв хүчдэлийн утга тодорхой биш, тохиолдлын, удаан эсвэл тогтмол байвал хавхлагын байршил мэдрэгч алдаа өгч алдааны кодыг компьютерт бичсэнээр хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асдаг.

2. Таны хөдөлгүүр дүлий болох эсвэл бүүр хааз авахгүй байх: Хэрэв хавхлагын байршил мэдрэгч тохирох мэдээллийг компьютерт илгээж чадаагүй бол түүнтэй тохирох түлшний тооцоолол хийж чадахгүй. Зарим хөдөлгүүрийн хувьд бусад мэдрэгчид орлож хэр хэмжээний түлш шаардлагатай байгаа таамгийг гаргаж өгдөг ч энэ нь ихэвчлэн хөдөлгүүрийн хааз муу эсвэл тогтворгүй болгох шалтгаан болдог. Хөдөлгүүрийн хувьд огтхон ч хааз авахаа болино.

3. Машин чичрэх: Хавхлагын байршил мэдрэгчийн эд ангиуд заримдаа хүчдэлийн сигналыг компьютер руу илгээхдээ хүчдэл тогтворгүй байснаас шалтгаалж алддаг. Энэ тохиолдолд хурдан хааз өгөөд авч байгаа юм шиг мэдрэгддэг.

4. Хөдөлгүүр хүчтэй хаазлахад хааз унах: Хөдөлгүүрээс шалтгаалж хавхлагын байршил мэдрэгч алдаж байж болно.

Энэ нь нормалдах, cruiser control асаасан байх, тогтмол хааз өгөх үед хамгийн их ажиглагддаг. Моторын эргэлтийн зүү огцом өгсөж буурах, хөдөлгүүрийн эргэлт өөрөө хурдсаж, буурах зэргийг ажиглаж болно. Хэрэв яаралтай засуулахгүй бол хөдөлгүүрийг ажиллагаагүй болгох боломжтой.

5. Хөдөлгүүр асаад шууд унтрах: Хавхлагын байршил мэдрэгчийн гэмтэл хөдөлгүүр асаад цухасхан ажиллаад унтрах нөхцөлийг үүсгэдэг. Зарим онцгой үед та машинаа хөдөлгөхийн тулд бага хаазаар таслахгүй явж болно.

6. Түлш зарцуулалт ихсэх: Заримдаа хавхлагын байршил мэдрэгч удаанаар алдаж бага зэрэг буруу мэдээлэл компьютерт өгч эхэлдэг. Энэ нь хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асахуйц хангалттай биш эсвэл машины явалтаас ажиглагдмааргүй байдаг. Гэвч түлшний зарцуулалтад муугаар нөлөөлдөг.

7. Машин limp-home горим руу шилжих: Зарим тохиолдолд хавхлаганы байршил мэдрэгчийн алдаа нь хөдөлгүүрийг limp-home гэх горим руу ороход хүргэдэг. Энэ аюулгүй ажиллагааyны горим нь хөдөлгүүр эсвэл кропонд гэмтэл учруулж болохуйц мэдрэгчийн гэмтлийг илрүүлж идэвхэждэг. Энэ нөхцөлд хөдөлгүүрийн хүч буурах ба мөн өндөр араанд гацах боломжтой.

Энэ нь хурдны замаас гарч ойр байрлах засварын газар хүртэл явах боломж олгодог. Гэвч шаардлагатайгаас илүү явах хэрэггүй. Мөн энэ горимд хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асдаг.

Хавхлагын байршил мэдрэгчтэй холбоотой засварын зөвлөгөө

Хавхлагын байршил мэдрэгчид засварлах эд анги болон тодорхой засварын үйлчилгээ байхгүй. Дундаж ашиглалтын хугацаа нь 80,000 милл гаруй хэдий ч зарим машины хувьд ашиглалтын хугацаатай нь адил ашиглагддаг.

Хэрэв хавхлагын байршил мэдрэгч сэжигтэй санагдаж байвал мэргэжлийн засварын газарт мэдрэгч дээр хүчдэлийн тест хийлгэж болно. Шалгах багаж нь мэдрэгч хэрхэн ажиллаж байгааг шууд харуулж хэрэв алдаа гарвал мэдээлдэг.

Сольж тавих зардал олон янз байдаг. Зарим машин солиход хүндрэлтэй байдаг болохоор ажлын хөлс нь өөр байдаг.

Сүүлийн үеийн машины хавхлагын тохиргоон дээр ажиллахад илүү хүндрэлтэй байдаг.

Хавхлагын байршил мэдрэгч үйлдвэр болон загвараараа өөр байдаг ба өндөр чанартай эд ангийг өөрийнх үйлдвэрээс авахыг зөвлөж байна. Энэ нь хөдөлгүүрийн мэдрэгч тул хямд сэлбэг авч хурдан эвдрэхээс зайлсхийх маш чухал юм.

Хавхлагын байршил мэдрэгч өөрөө солих

Хавхлагын байршил мэдрэгчийг загвараас хамаарч шууд солих боломжтой. Гэвч засварын хамгийн хэцүү хэсэг нь оношлох юм. Хэрэв хэрэгтэй оношилгооны багаж байхгүй бол мэргэжлийн хүнээр хийлгэсэн нь илүү хямд бас хялбар.

Хавхлагын байршил мэдрэгч нь түлхүүрийн оосорны хэмжээтэй маш жижиг мэдрэгч юм. Үүн дотроо энгийндээ гурван утастай цахилгаан холбогч утас холбогдсон байдаг. Ихэнх хөдөлгүүрүүд жижиг хоёр шүрүүпээр коллектортой бэхэлсэн байдаг.

Бусад мэдрэгч нар алдахад хавхлагын байршил мэдрэгч алдаж байгаа юм шиг байдаг учир оношилгооны алхмуудыг зөв дарааллаар хийх нь чухал юм. Үүнд цахилгааныг шалгахдаа үйлдвэрийн тодорхойлсны дагуу хүчдэлийн оролт, гаралтын утсыг зөв олж тодорхойлох орно.

Гар сканнер шууд одоо өгч буй утгуудыг харуулдаг оношилгооны чухал багаж юм. Үргэлж хавхлагын мэдрэгчийг гэмтээж болохуйц утас болон холбогчийг шалгаж бай. Тэд нар үргэлжлүүлэн мэдрэгчийг гэмтээх боломжтой.

Хэрэв мэдрэгч алдаж байгааг илрүүлсэн бол өөрийн мэдрэгчийн загварт анхаарлаа хандуулах ёстой. Зарим хуучин загварын каблиар өдөөгддөг хавхлаганы их биед суулгахаас өмнө тохируулах ёстой тусдаа байршил мэдрэгчидтэй байдаг. Алдаатай хийвэл ажиллагаа нь дутмаг, буруу хариу өгдөг. Тохируулагчтай хавхлагын байршил мэдрэгч эсэхийг суулгацны оронд шүрүүп орох тогтсон нүхнүүд байх эсэхээс өөрөө мэдэж болно.

Зарим хавхлаганы байрлал мэдрэгчийн эд ангиуд өөр эд ангиар солихоос хамгаалагдсан torx шүрүүптэй байдаг. Тэдгээр голдоо тэмдэгтэй шүрүүпүүд энгийн torx (тусгай толгой) өрмөөр тайлагдахгүй. Тайлахад хамгаалалтын torx өрөм хэрэг болно. Бүү хэтрүүлж чангалаарай. Маш бага чангалахыг шаарддаг бөгөөд амархан гэмтдэг.

Хэрэв хавхлаганы байршил мэдрэгч хөдөлгүүрийн анхааруулах гэрлийг асаасан бол өөрөө сканнераар унтрааж болно. Мэдрэгчийг сольсны дараа ихэнхдээ гэрэл өөрөө унтардаггүй.

Хавхлаганы байршил мэдрэгч хэрхэн ажилладаг вэ

Хавхлаганы байршил мэдрэгч хөдөлгүүрт хэр их агаар оруулахыг тохируулах коллекторын хавхлаганы байршлыг тодорхойлдог. Хаазын гишгүүр энэ хавхлагатай холбогдсон байдаг(цахилгаан эсвэл механикаар). Гишгүүрийг хэр гишгэнэ тэр чинээгээр агаар ордог. Мэдрэгчийн өгөгдөл хөдөлгүүрийн компьютерт бичигддэг.

Мэдрэгчийн мэдээлэл мөн тоормос түгжигдэхээс хамгаалах системрүү (ABS) илгээгдэж машины хурдад тохирсон хүч олгох боломжийг олгодог. Ихэнх хөдөлгүүрүүд ганц хавхлаганы байршлын мэдрэгч байдаг бол зарим илүү ярвигтай олон мэдрэгчтэй байдаг.

Хөдөлгүүрийн компьютер асахдаа мэдрэгч рүү хүчдэл илгээдэг. Мэдрэгч хавхлага хэр зэрэг нээлттэй байгаагаас шалтгаалж тодорхой хэмжээний эсэргүүцэл үзүүлж буцааж өөрчлөгдсөн хүчдэлийг компьютер руу илгээдэг. Хавхлага нээгдэх, хаагдахад хүчдэл өөрчлөгдөж байдаг.

Хөдөлгүүрийн комюьютер үүнийг болон бусад түлшний хэмжээ, асалтын хугацаа зарим тохиолдолд хөдөлгүүрийг ажиллуулахад шаардлагатай нударган голын хугацаа зэргийг тооцоолсон мэдээллийг ашигладаг.