ХАВЧДАГ ХАР ЮМ – НАКЛАД

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Тожоо ах өнөөдөр автомашины тоормосны наклад гэж юу вэ?, яагаад илэгддэг?, накладаа хэрхэн шалгах вэ? талаарх төлөвлөгөөг хүргэнэ.

АСУУЛТ: Тоормос гэхээр манай жолооч нар бүгд мэдэх байх. Зогсох, зогсоох гэсэн утгатайг. Харин наклад гэж ямар үүрэгтэй юу байдаг юм бол оо?

ТОЖОО: Накладны цорын ганц үүрэг нь автомашиныг зогсоох хурдыг сааруулах л байдаг юм. Хөдөлж байгаа машиныг зогсоохын тулд дугуйн эргэлтийг сааруулж байж зогсооно тийм үү?

Тэгэхээр дугуйн эргэлтийг хавчиж хязгаарлах үүрэгтэй зүйлийг наклад гэж байгаа юм. Бид унадаг дугуйны тоормосыг сайн мэднэ дээ. Бариул дээрх базуурыг атгахад дугуйны хоёр талаас хавчдаг хар юм байдаг шүү дээ. Тэр бол унадаг дугуйн наклад гэж ойлгож болно.

Яг л тэр унадаг дугуйны тоормостой ижил зарчимтай байдаг. Гэхдээ машин том жижгээсээ хамаарч 2-20 тонн хүртэл янз бүрийн жинтэй байгаа, тэр их жинг зогсоохын тулд маш хүчтэй хавчих хэрэгтэй болно биз?

Тийм шүү. Элэгдэл их явагддаг байхдаа.

АСУУЛТ: Накладыг хэзээ солих ёстой байдаг юм бэ?

ТОЖОО: Жолооч нар маань анзаарч байсан байх. Зарим нэг машин тоормослох үед багахан хэмжээгээр чахарсан дуу гардаг даа.

Энэ дуу бол накладны мэдрэгч төмөр дуугарч байгаа юм. Наклад дуусаж байна шүү анхаараарай гэж сануулж байна гэсэн үг. Өөр өөр хугацаанд сольж байгаа нь машины хүндийн жин, жолоочийн жолоодлого, автомат кроптой юу механик кроптой юу гэдгээс хамаарч байгаа юм.

АСУУЛТ: Накладаа солиод удаагүй бол дууссан бол яах вэ?

ТОЖОО: Аанхаан. Энэ бол арай өөр төрлийн гэмтлээс хамаарч байгаа юм. Наклад хурдан дуусах нийтлэг шалтгаан нь пиланзны гэмтэл байдаг.

НАКЛАДНЫ ХАВЧИЖ БАЙГАА ТЭР ТӨМРИЙГ ПИЛАНЗ ТӨМӨР ГЭДЭГ ЮМ.

АСУУЛТ: Пиланз гэж юу юм бэ?

ТОЖОО: Наклад маань дугуйн эргэлтийг зогсоохдоо ямар нэг зүйлийг хавчиж байж зогсоодог гэсэн тийм ээ.

Накладны хавчиж байгаа тэр төмрийг пиланз төмөр гэдэг юм.

Үндсэндээ пиланз төмөрнийх нь гадаргуу гэмтэж хувил үүссэн болохоор накладаа хурдан элэгдүүлсэн байна.

АСУУЛТ: Яагаад пиланзны гадаргуу гэмтдэг юм бол?

ТОЖОО: Яагаад пиланз гэмтдэг вэ гэвэл наклад илэгдэж тодорхой хэмжээнд нимгэрэхэд мэдрэгч төмөр дуугарч солих болсныг мэдэгддэг. Гэтэл энэ үед накладаа солилгүй төмөрт нь ортол элэгдүүлснээр төмөр төмөртэйгөө үрэлцэж эхэлнэ. Энэ үед пиланзны гадаргууд өнгөр тогтож хувил үүсэж гэмтэж байдаг.

Эх сурвалж : cardoctormn