ХАЛУУН САВНЫ ТАГ

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Тожоо жолоочийн 1000 зөвлөгөөний нэг болох радиаторын тагны талаар зөвлөгөө

Радиаторын таг гэж юуг хэлэх вэ?

ТОЖОО: Радиатор доторх халууны даралт тодорхой хэмжээнд хүрэхэд нээгдэж илүүдэл шингэнийг илүүдлийн савруу гаргах үүргийг давхар гүйцэтгэдэг нэг төрлийн хавхлага боловч үндсэн үүрэг нь радиатор доторх шингэнийг асгахгүй байх зориулалттай тагийг хэлж байгаа юм.

Хэмжээгээрээ халуун савны таг шиг хэмжээтэй байдаг.

Ямар зарчмаар ажилладаг вэ?

ТОЖОО: Хөргөлтийн шингэн моторын халууныг өөртөө шингээн ойролцоогоор цельсийн 70-90 градусын халуунтайгаар радиаторт орж ирдэг.

Мотор хүчтэй ажиллах тусам халалт их явагдаж радиатор доторх шингэн хөрж амжихгүй байх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд халалтаас үүссэн даралт 1,5 клПаскаль болоход тагны хавхлага нээгдэж уур болон халуун шингэнийг илүүдлийн савруу гаргах үүрэгтэй.

Хөрөх үед эргэн сорогддог юм. Олон удаагийн халалт хөргөлтөөс үүдэн хавхлага ажиллахгүй болоход тагаараа асгарч дундардаг байна.

Ажиллагааг нь шалгая гэвэл яаж шалгах уу?

ТОЖОО: Хөргөлтийн шингэн ойр ойрхон нэмүүлээд байвал тагаа мэргэжлийн газар очиж даралт хэмжигч аппаратаар үзүүлэх хэрэгтэй. Тэгээд солих шаардлагатай бол яг ижилхэн даралтын нэгжтэй таг аваарай.

Эх сурвалж : cardoctormn