ХОЛИМГИЙН ХААЛТЫН ТУХАЙ

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Эрхэм жолооч дүү нартаа холимгийн хаалтын тухай зөвлөгөө хүргэе

АСУУЛТ: Холимгийн хаалт гэж яг юу байдаг, яаж ажилладаг юм бэ?

ТОЖОО: Тэгэхээр машины мотор ажиллахад 3 зүйл холилдож байж ажилладаг л даа. Эхнийх нь мэдээж бензин буюу түлш. Нөгөөх нь бензинийг шатаах гал буюу оч. Гэтэл бензин, оч хоёр маань агааргүй бол асахгүй шүү дээ.

Нээрээ тийм шүү. Асаж байгаа лааны дээр аяга хөмрүүлээд тавьчхаар унтарчихдаг шүү дээ.

ТОЖОО: Яг зөв жишээ авлаа. Мотор ажиллахын тулд нэг талаас нь бензин орж нөгөө талаас нь гал орж ирдэг. Тэгэхээр бензин дээр чүдэнз зурахад юу болох билээ?

Гал асна.

ТОЖОО: Аанхаан гал асах буюу дэлбэрэлт болсноор машины маань хөдөлгүүр ажиллаж эхэлдэг. Энэ галыг илүү хүчтэй болгохын тулд агаар хэрэгтэй. Мотор ажиллахын тулд хэдий хэмжээний агаар хэрэгтэй байна түүнийг зохистой хэмжээнд оруулж байгааг л холимгийн хаалт гээд байгаа юм.

АСУУЛТ: Хөдөлгүүрт агаар их орох бага орох нь ямар учиртай гэсэн үг үү?

ТОЖОО: Холимгийн хаалтын нээгдэж хаагдах хэмжээ нь хаазтай шууд холбоотой байдаг. Хэрвээ жолооч хаазаа гишгэх юм бол холимгийн хаалт тэр хэмжээгээр нээгдэж байдаг. Тэгэхээр бид хаазыг ямар үед гишгэдэг билээ?

Машины хурдыг нэмэхийн тулд.

ТОЖОО: Аа зөв. Өөрөөр хэлбэл хөдөлгүүрийг илүү их хүчээр ажиллуулахын тулд тийм ээ?

Аанхаан. Тэгэхээр холимгийн хаалт хэдий хэмжээтэйгээр нээгдэнэ хөдөлгүүрт төдий хэмжээний хүчтэй тэсрэлт явагддаг байх нь байшдээ

ТОЖОО: Яг тийм. Энэ холимгийн хаалт бохирдоход хөдөлгүүр хүчгүй болох, хааз муу авах гээд цаашилбал бензин идэлтэд ч их нөлөөлж байдаг.

Жолооч нарын түгээмэл асуудаг асуулт

ЖОЛООЧ: Миний машин энэ холимгийн хаалт гэдгээс болоод унтраад байгаа гэсэн үг үү?

МЕХАНИК: Та энэ бохирдлыг харж байна уу? Энэ бохирдлоос болоод энэ хавхлага нь гацчихдаг юм. Тэгэхээр моторт шаардлагатай агаар нь орж чадахгүй болж унтраад байгаа гэсэн үг.

ЖОЛООЧ: Аан тийм үү. Тэгээд холимгийн хаалтаа дараа нь хэзээ цэвэрлүүлэх үү? Дахиж замын голд зогсмооргүй л байна.

МЕХАНИК: Яг тэд эд гэж хугацаа бол байхгүй. Та агаарын шүүрээ бохирдонгуут нь солиулаад байх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ харж байна уу? Энэ агаарын шүүрээр орсон агаар холимгийн хаалт руу шууд очдог.

Хэрвээ шүүр чинь бохирдсон бол тодорхой хэмжээний бохирдолттой агаар холимгийн хаалт руу очно шүү дээ. Хэсэг хугацааны дараа холимгийн хаалт өөрөө бохирдсоноор ийм болж байгаа юм.

ЖОЛООЧ: Аанхаан. Бид ч машинаа унахаас цааш сайн мэдэхгүй юм өө.

Эх сурвалж : cardoctormn