ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
Гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслүүд нэгэн чиглэлд зохион байгуулалттайгаар зорчиж байгааг Тээврийн хэрэгсэл цуваагаар явах гэдэг. Тожоо жолооч танд цуваагаар явахдаа юу анхаарах талаар зөвлөж байна.
Цуваа нь зохион байгуулалттайгаар зорчих үйл ажиллагаа учир цувааны ахлагч заавал томилогдож, цувааг зохион байгуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Цуваа явж байна гэдгийг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах, мэдэгдэх үүднээс цувааны эхний болон сүүлийн тээврийн хэрэгсэлд “цуваа” гэсэн бичлэг тавина. Мөн цуваанд яваа тээврийн хэрэгсэл бүр цуваанд эзлэх дугаартай байдаг.
Зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гол нөхцөлүүдийн нэг нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг цаг тухайд нь олж харах явдал юм л даа тэр дор нь анзаарч хурдаа хасаагүйгээс болж урд яваа машинаа мөргөх тохиолдол байдаг. цуваанд явж байж осол гаргавал ямар л сайн байхав дээ.
Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоодог.
Цуваанд яваа машиныг жолоодох нь жолоочоос ур чадвар, дадлага шаарддаг. Цуваанд яваа жолооч өөрөө хөдөлгөөний хурд, хоорондын зайг сонгох, замын үзэгдлүүдийг өөрийн хүссэнээр хангах боломжгүй байдаг болохоор та хамгийн гол нь зай, хурдаа жигд бариад, урдах машинаа хурдаа хасаж байгаа эсэхийг сайн анзаараад явахад л болох юм.
Цуваанд явах тээврийн хэрэгслүүдийн хоорондын зайг замын нөхцөл, хөдөлгөөний хурднаас хамааран цувааны ахлагч тогтооно.
Ингэхдээ цуваа суурингийн гаднах замд 50 км/цагийн хурдтай яваа бол хоорондын зай нь 50 метр байхаар тооцох ба суурингийн дотор яваа бол энэ харьцааг 2 дахин багасгах нь зүйтэй гэж үздэг.
Цуваа нь гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явдгийг санаад авахад гэмгүй. Бас ахлагчийн зөвшөөрөлгүйгээр цуваанаас гарах, гүйцэж түрүүлж болохгүй.
Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар суурин газар, хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цуваагаар яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
Шороон зам дээр цуваагаар яваа тохиолдолд манайхны дунд ажиглагддаг нэг зүйл нь хоорондоо уралдах гээд байдаг. Аюулгүй байдлаас гадна, ёс суртахуун талаас нь аваад үзсэн ч энэ нь хэрхэвч байж болохгүй үйлдэл юм.
Ер нь цуваагаар явна гэдэг нь зохион байгуулалттай, тодорхой зорилготой үйлдэл учир дээд зэргийн хянуур байж, хөдөлгөөнд тун соёлтой оролцох нь зөв юмаа.
Эх сурвалж : cardoctormn