ЧАНГАЛАГЧ РОЛИКЫГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Ремень нь хий чангалагч роликын тусламжтайгаар эргэдэг ба муудсан дамрыг солихын тулд бүсийг /ременийг/ салган дамрын солин, бүсийг буцаан суурилуулах процессын дагуу явагддаг.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Чангалагч роликыг солих нь 

Шаардлагатай материалууд:

  • Шинээр суурилуулах дамар
  • Торцовны ком
  • Torque wrench

Алхам №1: Баттерэйг салгах. Баттерэйн хасах цэнэгтэй цахилгаан утсыг салгана.

Цахилгаан утсыг төмөртэй контакт үүсгэх боломжгүй газар хол тавина.

Алхам №2: Бүсийг /ремень-г/ салгах. Бүсийг салгахын тулд, эхлээд түүн дээр байгаа даралтыг суллаж өгнө.

Хэрэв таны хий эргэгч дамар генератортой холбогдсон бол тэдгээрийг чангалж байгаа боолтыг салгаж генераторыг бүтнээр доош дарж өгснөөр бүсэн дээрх даралтыг суллана.

Алхам №3: Хуучин дамрыг салгах. Ремены даралтыг суллан салгах боломжтой болсон тул дамрыг тогтоож буй боолтуудыг суллан дамрыг татаж авна.

Дамрыг гаргаж ирэхэд суларсан бүх эд анги сэлбэгүүдийг хадгалаарай. Учир нь тэдгээр нь шинэ дамар суурилуулахад яг суларсан дарааллын дагуу хэрэг болно.

Алхам №4: Шинэ дамрыг суурилуулах. Шинэ дамрыг хуучин дамартай харьцуулж үзэн ижил загвар болох эсэхийг бататгах. Шинэ дамрыг тохирох багаж хэрэгсэл ашиглан суурилуулах.

Хэрэв шинээр худалдаж авсан дамарт боолт, дагалдах хэрэгсэл ирээгүй бол хуучин дамрын хэрэгсэлийг ашиглахад болно.

Дамрыг суурилуулж эд ангийг зөв байрлалд оруулсны дараа боолтуудыг чангална.

Алхам №5: Дамрыг бэхлэх. Torque wrench ашиглан (хэрэв дамар эргээд ажиллахад хүндрэлтэй байвал дорцов ашиглан эргэлтийг зогсоож болно) 40 фут/ поунд даралт хүртэл чангалж өгнө.

Torque wrench тохиргоог 40 фут/ поунд дээр тохируулж боолтыг чангалах ба эрэг чангалагч “чаг” гэж дуугарах үед тохиромжтой даралтыг хэмжээнд хүрсэн болохыг мэдэх болно.

Алхам №6: Ременыг буцаан суурилуулах

Тэмдэглэл: Ременыг салгах үедээ салгасан хуванцар болон бусад төрлийн хаалтуудыг бүгдийг дахин суурилуулах (шинээр солих)

Алхам №7: Баттерэйг (аккумуляторыг) буцаан суурилуулах.