Эхний зүйл бол мэдээж хийх газар:
Та мэдээж хийх газраа бодож толгой гашилгаж байгаа байх, хэрвээ та хаана хийхээ мэдэхгүй байвал. Эхлээд хүн бүрийн төсөв болон хэр их мөнгө зарцуулахаа тооцоолбол, илүү хялбар болох юм. Ямар төрлийн газар, байршил болон үнэ өртөг нь их чухал ч энэ нь их судалгаа шаардах юм. Тиймээс манай сайтаас хийх газраа хайж болох юм. Таны ажлыг бага ч гэсэн хөнгөвчлөх болно оо гэж найдаж байна.
Хоёр дахь зүйл бол содон загвартай урилга:
Үдэшлэгт урих хүмүүстээ урилга өгөх нь нэг төрлийн соёл билээ, тиймээс та хэдэн хүн урихаа тооцоолж, урилгаа гаргах хэрэгтэйгээс гадна урих хүний нэрийг буруу бичих магадлалыг тооцоолж нэмэлт урилга хэвлүүлэх хэрэгтэй. Содон загвар хийцтэй урилга өгвөл хүн бүрийн сэтгэлд хүрэхээс гадна тус хүний үдэшлэгийг сонирхолтой санагдуулах юм. Хүн бүрт анхны сэтгэгдэл чухал гэдэг шүү дээ.
Гурав дахь зүйл бол хэв маяг:
Шинэ жилийн олон сонирхолтой хэв маяг байдаг билээ. Тус бүрийг дурдвал: багт наадам, 60-90 оны хэв маягтай хувцаслах, дүрд хувирах, неон гэрэлтэй хэмээн маш олон хэв маягаар та үдэшлэгээ зохион байгуулах боломжтой.
Дөрөв дүгээр зүйл бол дуу хөгжим:
Та ямар ч үдэшлэгийг дуу хөгжимгүй төсөөлөх аргагүй билээ, тиймээс шинэ жилийн аялгуу дуу эсвэл хүн бүрийн сонирхож буй шинэ үеийн дуугаар үдэшлэгээ эхлүүлж болох юм.
Тав дахь зүйл бол хөтөлбөр:
Тоглоом тоглох болон шагналтай тэмцээн уралдаан гээд л сонин содон бүхнийг хөтөлбөртөө багтаавал, үдэшлэгт ирсэн зочдыг хөгжөөж чадах нь гарцаагүй билээ. Мөн таны үдэшлэгийг тун эмх цэгцтэй байлгах болно.
За ингээд таны үдэшлэг бэлэн боллоо одоо та хийх газраа захиалга өгөөд л болох нь тэр,
танд амжилт хүсье!