Шинэ жилийн үдэш дууны үг

Шинэ жилийн үдэш
Сарантуяа – Шинэ жилийн үдэш Цастай гудамж гантиг шиг цайж
Цацрах гэрлээр туяарч мишээхэд
Холын тэнгэрт одод инээн
Хонгор чи минь дэргэд ирнэ Энэ жилийн эхний наадам
Шинэ жилийн шөнө сайхан аа
Энэ жилийн эхний наадам
Шинэ жилийн шөнө сайхан аа Ганган гацуур хоймор эзлээд
Галтай насны хийморь бадраана
Бүхнийг цэнгээн танхим хөвнө
Бүжиг дундаа бид энд хөвнө Өнө мөнхийн хайрын дурсамж
Шинэ жилийн шөнө сайхан аа
Өнө мөнхийн хайрын дурсамж
Шинэ жилийн шөнө сайхан аа Жаргалтай инээд эндээс хайлан
Жавартай шөнийн агаарт ниснэ
Бүгдээр бид эвийг дуулна аа
Бүтээх үйлсийн энхийг дуулна аа Чин хүслийн дээдийг өргөсөн
Шинэ жилийн шөнө сайхан аа
Энэ жилийн эхний наадам
Шинэ жилийн шөнө сайхан аа

Emotion – Шинэ жилийн дуу

Цав цагаан цасан хоёр алган дээр минь хаялсаар
Зургийн мөнхийн шөнө шиг энэ үдшийн энэ дууг
Навчит залаат гацууртай нь дуулья
Миний гоёсон гацуурхан
Мөрөөдөлтэй минь ижилхэн юм
Чамдаа хадгалсан бэлэг шиг энэ гэгээн дууг
Мөсөн жинст мөнхийн уулстай нь дуулья ДХ: Дуулья дуулья
Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулья дуулья
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулья Бүжиж байгаа мөнгөн мөс
Өдөөр гоёод ирлээ
Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дуу
Бийрэн сүмбэр мододтой нь дуулья ДХ: Дуулья дуулья
Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулья дуулья
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулья Цан хүүрэг татуулсан
Цаст уулын орноос
Цасан охидоо дагуулан өвгөн аав нь ирлээ Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дуу
Бийрэн сүмбэр мододтой нь дуулья
ДХ2

Шинэ жил тэмдэглэх ресторан хайж байна уу ?