Тожоо жолооч нь нэгэн зүйлийг зөвлөх гэсэн юм. Та бүхэн сайтар тунгааж бодож сонголтоо зөв хийгээрэй.
Өөрийгөө бодсон сонголтоос татгалзаарай
Машин дотор гэр бүлээрээ явдаг учраас гэр бүлийн хүн бүрт тохирсон үнэртний сонголтыг хийж байгаарай. Ингээгүйгээс болж дотор муухайрах эсвэл ямар нэг сөрөг нөлөө үүсэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та бага насны хүүхэдтэй явдаг бол аль болох байгалийн үнэртэй буюу гаа, жимс, цэцгийн сул үнэр илүү зөв сонголт болдог. Харин хэр хүчтэй үнэртэх эсэхийг өөрт нь байдаг тохиргоогоор удирдаарай.
Үнэр дурсамж сэргээдэг
Дөрвөн улирал бүр өөр өөрийн өнгө аястай, бидэнд өөр өөр мэдрэмжийг төрүүлдэг. Харин улиралдаа зохицоогүй үнэртэгч тэрхүү дурсамж сэргээсэн эсвэл төрүүлэх мэдрэмжийг багасгаж болдог.
Зуны улиралд сэнгэсэн гааны, хавар бол цэцэг, жимсний үнэр, өвөлд модны үнэртэгч сонгож байвал тун аятайхан байдаг. Харин сонголт хийхдээ эрүүл мэндээ бодож урт удаан хугацаанд үнэртэх чадвараа алддаггүй, сайн чанартайг нь сонгож байгаарай.
Гель, шингэн төлөвтэйг өвөл сонгодоггүй
Хүйтний улиралд гадаа байсан машин доторх бүхий л зүйлс хөлддөг. Тэр дундаа шингэн эсвэл гель хэлбэртэй үнэртэгч хөлдөж үнэртүүлэх чадваргүй болдог. Тиймээс шингэн төлөвтэй үнэртэгчийг аль болох дулаан улиралд хэрэглэж, хүйтэнд цаасан эсвэл пааранд зоодог төрлийг ашиглавал тохиромжтой. Харин шингэн үнэртэгчээ сайн гэгч нь битүү таглаад хадгалвал ууршаад алга болохгүй, дулаархаар дахин хэрэглэж болдог.