Өвлийн дугуйны талаар

Бүх улирлын дугуй хэмээн зарагддаг дугуй нь өвлийн улиралд яг тохирсон гэж та боддог уу? Хэрвээ тийм гэж бодож байвал яг  үнэндээ үгүй. Хэдийгээр ямар ч цаг агаарын нөхцөлд хэрэглэгчдэд тав тухтай байдлыг мэдрүүлдэг ч өвлийн улиралд тийм ч төгс зохицож чаддаггүй. Шавар болон цасны (M+S) тэмдэглэгээ нь бүх улирлын дугуй дээр байдаг ч яг өвлийн улиралд зориулагдсан дугуйн хэмжээнд хүртэл ажиллаж чаддаггүй.

Vredestein Tyres-ийн Rene Wolters-ийн мэдээлснээр “Өвөлд зориулагдсан дугуй нь хажуудаа цас, шаварны логотой дугуйнаас хол илүү чадвартай. Уг бичиг нь өвлийн нөхцөлд хэрэглэж болно гэж заасан утгатай болохоос өвлийн замд ТӨГС нийцнэ гэсэн утгатай биш юм” гэжээ.

Өвлийн дугуйн өөр нэгэн чухал зүйл бол дугуйн сорох, шимэх чадвар. Coopertires компанийн менежер Kurt Berger-ийн хэлснээр “Сорох чадвар өвлийн дугуйн чадварыг илтгэх хамгийн гол зүйл. Дугуйг замтай илүү барьцалдуулах боломжийг олгодог” гэсэн байна.

Үүнээс гадна сорох чадвартай дугуйнаас дуу гарах муу талтай, гэхдээ ус зайлуулах, барьцалдах, жолоодлогын мэдрэмж илүү болдог давуу талтайг нь мартаж болохгүй. Дугуй нь өргөн мөртэй бол гулгах чадварыг багасгадаг гэхдээ гарах дуу нь бусад дугуйнаас их болдог. Харин хажуугийн мөртэй бол илүү замтай барьцалдах чадвартай болдог гэжээ.

Өвлийн дугуйн төрлүүд

Зөв өвлийн дугуйгаа сонгоно гэдэг амаргүй ажил. Хамгийн гол зүйл нь таны явдаг замын нөхцөл ихэвчлэн мөстэй байдаг уу эсвэл цастай байдаг уу? гэдгээс сонголтоо хийх хэрэг гарна. Өвлийн дугуйг тэр бүрчлэн цас эсвэл мөсөнд тусгайлан зориулж дизайнчлаад (шинэ хээн загвар гаргах) байдаггүй.

Харин үйлдвэрлэх орцны хувьд бага зэргийн өөрчлөлт хийснээр өөрсдийн хүссэн үр дүнд хүрдэг байна. Жишээ нь мөсөнд илүү барьцалдах чадвартай дугуйг хийхийн тулд өөр төрлийн химийн орцыг буюу цахиурыг ашигласнаар хүйтэн нөхцөлд резин зөөлөн чанараа алддаггүй. Ингэснээр мөсөн дээр илүү байна гэсэн үг юм. Улмаар энэ төрлийн дугуй нь илүү дуу багатай байдаг.

Харин цасанд зориулагдсан өвлийн дугуй нь мөрний блок хооронд илүү өргөн зайтай болдог мөн бага зэрэг хатуу хийцтэй ажээ. Ингэснээр цасанд туулах чадвар өндөрсгөж өгдөг байна.

Дугуй нь автомашиныг замтай харилцан үйлчлэхэд гол хөшүүрэг нь болдог. Хэдийгээр сүүлийн үеийн өндөр чадвартай аюулгүйн системүүд болох бүх дугуйн хөтлөгч систем, тэнцвэржилтийн систем нь маш их хэрэгтэй байдаг ч мөстэй, цастай ямар ч барьцалдах нөхцөлгүй замд дугуй л хамгийн чухал зүйл нь болдог.

Тиймээс өвлийн дугайгаа сонгох гэж байгаа бол ямар орчин нөхцөлд тааруулах зэргээ бодохыг зөвлөж байна.

Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/630