PRIUS ХӨДӨЛГҮҮР – ХОС ЗҮРХ

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Техник технологийн ертөнцөд цоо шинэ хувьсгал хийж, Монгол Улс гэлтгүй дэлхий даяар “ард түмний унаа” болтлоо алдаршсан автомашин бол яах аргагүй Prius билээ.

Toyota компани 21 дүгээр зууны шаардлагад бүрэн нийцэх, шатахуун зарцуулга болон хорт утаа багатай автомашин үйлдвэрлэх төслийнхөө хүрээнд уйгагүй хөдөлмөрлөсөөр ердөө хагас жилийн дотор Toyota Hybrid System (THS) хэмээх хоёр цахилгаан мотортой схемийг зохиосон байдаг.

Ер нь аль ч загварын Prius эвдрэл багатай, засварын зардал бага, сэлбэг олдоц сайтай, боломжийн үнэтэй гэж манайхан ам сайтай байдаг.

Тэгвэл ийм сайхан шийдэлтэй автомашины хөдөлгүүрийг хэрхэн хамгаалж, юуг анхаарах ёстой вэ? Ер нь аль ч загварын Prius эвдрэл багатай, засварын зардал бага, сэлбэг олдоц сайтай, боломжийн үнэтэй гэж манайхан ам сайтай байдаг.

  1. Prius худалдан авах үед хянах дээр ямар нэгэн анхааруулах гэрэл асаж байвал мэргэжлийн инженерээр заавал оношлуулаарай.
  2. Дугаар аваагүй шинэхэн Prius авсан даруйдаа хөргөлтийн шингэн болон бүх тос маслаа солиорой. Өвөл асуудалгүй асаая гэвэл синтетик тос илүү тохиромжтой. Цаашид моторын тосоо байнга шалгаж тогтмол хугацаанд нь сольж заншаарай.
  3. Бензиний шар гэрлийг астал явах дэмий. Toyota компани Prius-ийг хэзээ ч шатахуунгүй жолоодож болохгүйг үргэлж анхааруулдаг бөгөөд гарын авлага дээрээ хүртэл “Шатахууны түвшинг бакны ¼-ээс багагүй хэмжээтэй байлга” гэж заадаг. Шатахуун дуусч, батарей цэнэгээ юу ч үгүй алдсан тохиолдолд Prius нам зогсох бөгөөд энэ тохиолдолд мэргэжлийн засварын газар бараадахаас аргагүй. Байнга ингэж явбал наанадаж бензин шүүгч, насос, цаанадаж батарей сэхэл авахааргүй үхдэг.
  4. Prius 30 эзэмшдэг бол өглөө асаах бүртээ хөдөлгүүрийн дууг нь шинжээрэй. Хахирсан дуу гарч байвал үндсэн хөдөлгүүрийн гинж сунасан байх магадлалтай тул мэргэжлийн инженерт оношлуулж шаардлагатай бол солино.
  5. Помпны хийг ойрхон авч хэвшээрэй. Prius эзэмшигчдийн хувьд цахилгаан моторын помп толгойн өвчин болдог талтай. Антифризийн хэмжээ багасч хий орвол помп эвдэрч, цаашлаад цахилгаан мотор шатна. Өвөл, зуны техник үйлчилгээ хийлгэхдээ помпны хийгээ заавал шалгуулаарай.
  6. Утаа хаях, хөдөлгүүрийн тос байнга дундрах нь хуруувч резин муудсаны шинж. Ийм байдалтай удаан явах нь очлуурыг (свечэ) амархан муутгана.
  7. Prius-р гүн ус туулахыг хориглодог. Хөдөлгүүрийн агаар шүүгч богинохон хоолойтой учир ус сорвол шууд хөдөлгүүрт орно. Ингэж ус залгиснаас болж хөдөлгүүрт гэмтэж бүтнээр нь солихоос аргагүйд хүрнэ.
  8. Prius-ийн агаар шүүгчийг 3,000-5,000км тутамд, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэснээр хөдөлгүүр доголдох, хүчгүй болох, шатахуун зарцуулга өсөх зэрэг сөрөг үзэгдэл гарахгүй. Моторын агаар шүүгчийг салоны агаар шүүгчтэй цуг солих нь илүү үр дүнтэй.
  9. Prius 30 унадаг бол та өвөл хүйтрэхээс өмнө хөргөлтийн шингэний царцах температурыг заавал шалгуулж, түвшинг нь үзнэ үү. Японоос ирсэн шингэнтэйгээ хол замд явах үед антифриз царцаж хөдөлгүүрийн болон цахилгаан помп шатна. Үүний улмаас машин асахгүй ямар ч хөдөлгөөнгүй нам зогсдог.