Шинэ жилээр заавал үзэх кинонууд

Он солигдох мөч ойртсон ч нэг л баярын уур амьсгал орж өгөхгүй байна уу. Баярын догдлол, мэдрэмжийг бэлэглэдэг зүйл бол яах аргагүй сайхан хөгжим, бас кино. Тэгвэл бид энэ удаад шинэ жилийн тухай сэдэвтэй шилдэг  кинонуудыг хүргэж байна.

Трейлэрийг киноны нэрэн дээр дарж үзнэ үү.

1.New Year’s Eve (2011)

Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та энэ амралтын өдрүүдээр заавал үзээрэй.

2. A Christmas Story (1983)

9 настай бяцан хүү Ралфи зул сарын баяраар санаанд оромгүй бэлэг авахыг хүснэ. Мэдээж зул сарын баяр бол нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг, гэр бүлийн баяр шүү дээ. Харин хүүгийн хүсэл биелэх болов уу? Хөгжилтэй, хайр татам хүүгийн зул сарын түүхээр хамтдаа аялаарай.

 

Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн шилдэг ресторануудыг энд дарж харна уу

3. Home Alone (1990)

Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!

4. Home Alone 2: Lost in New York (1992)

Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй. Харин дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, том хот болох Нью-Йорк-д ганцаараа үлджээ. Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

5. Four Christmases (2008)

Хосууд энэ зул сараар өөрсдийн эцэг эх дээрээ зочлохоор явна. Гэхдээ энэ энгийн нэг зохцлол байхгүй. Нэг нэгнээсээ салан тусдаа амьдрах дөрвөн гэр бүлээр зочлох хөгтэй, амаргүй энэ давааг хосууд хэрхэн давж гарахыг та уг киноноос үзээрэй.

6. The Polar Express (2004)

Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

7. How The Grinch Stole a Christmas (2000)

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?

8. A Christmas Carol (2009)

Чарлс Дикенсийн бичсэн Зул сарын тухай классик романыг найруулагч Роберт Земекис анимейшн хэлбэрт оруулж орчин цагт дахин түгээн дэлгэрүүлсэн билээ. Зул сарыг үзэн яддаг ноён Скрүүж өөрийнхөө амьдралыг гадны хүний нүдээр харж, дүгнэлт хийх сонирхолтой аяллын гол дүрд алдарт жүжигчин Жим Кэрри дуу оруулсан юм.

9. The Santa Clause (1994)

Ганц бие аав Скотт Зул сарын өмнөх өдөр хүүгээ харах үүрэг хүлээнэ. Тэд санамсаргүй байдлаар Сантагийн хувцастай эрийг хөнөөснөөр Хойд туйл руу “ачигдана”. Зүүд зэрэглээ мэт энэ хачирхалтай явдлууд ар араасаа хөвөрч өвлийн өвгөнийг орлох үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ.

10. The Santa Clause 2 (2002)

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.

11. Jingle All the Way 2 (2014)

Зул сарын баяраар хайртай хүмүүстээ хүссэн зүйлийг олж бэлэглэх нь юу юунаас илүү чухал. Ларри охиныхоо хамгийн дуртай тоглоомын эрэлд гарснаар киноны үйл явдал өрнөнө. Гэхдээ түүнд нэг том өрсөлдөгч бий. Тэр өрсөлдөгч бол салсан эхнэрийнх нь шинэ нөхөр.

12. Merry Friggin Christmas (2014)

Боид Мичлерийн гэр бүл Зул сарыг удаан уулзаагүй садантайгаа өнгөрүүлэхээр болно. Тэр хүүгийнхээ бүх бэлгийг гэртээ мартсанаа гэнэт санаж, буцаж явснаар найман цагийн урт аялалд гарна. Америк инээдмийн төрлийн энэхүү киног Тристрам Шаперо найруулжээ. Жүжигчин Робби Уиллиамс өөд болсны дараа түүний тоглосон хамгийн эрэлттэй кинонуудын нэгээр энэ кино тодорч байсан юм.

13. Krampus (2015)

Univision кино сангаас үзэх: Крампус бол Санта Клаусын хар сүүдэр. Зул сард үл итгэж, хүндэтгэл үзүүлээгүй хүн бүр Крампусаас “шан”-гаа хүртэх л болно. Нэгэн гэр бүлд тохиох аймшигт, бас сургамжит түүхийг Зул сарын баяр хором мөчөөр ойртож буй энэ өдрүүдэд гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой.

14. Elf (2003)

Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

15. The Nightmare Before Christmas (1993)

Хэллоуны ертөнцийн Жэк шинэ зүйлийг хүсэж, Зул сарын ертөнцийг олж нээснээр бүх зүйл орвонгоороо эргэхийн эхлэл тавигдана. Гайхалтай дүрслэл, мюзиклээр дүүрэн энэ хүүхэлдэйн киног заавал үзэхийг санал болгож байна.

Эх сурвалж: ub.life