Найзуудын шинэ жил

Найз нөхдөөрөө хэрхэн шинэ жилийг зугаатай өнгрүүлэх вэ

Шинэ жилийн баярыг найз нөхөд болон хамт олноороо тэмдэглэхийг залуу сэтгэлгээтэй хүн бүр илүүд үздэг билээ. Мэдээж шинэ жилийн баяр гэдэг аз жаргал бэлэглэж байдаг учир та энэхүү баяраа мартагдашгүй тэмдэглэхийг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл бид танд шинэ жилийн баярыг хэрхэн хөгжилтэй тэмдэглэх тухай гайхалтай санаануудыг хүргэе.

Үдэшлэг зохиох

Дотнын бүх хүмүүсээ уриад, кинон дээр гардаг шиг тийм гоё үдэшлэг хийж, бөөнөөрөө “Гэртээ ганцаараа” үзэж, оргилуун дарсаа буудуулбал сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх байхдаа. Түүний өмнө найзуудаараа, гэр бүлээрээ мод болон гэрээ чимэглээрэй.

Өнгөрсөн оноо дүгнэж цэгнэх сонирхолтой, дулаан оройг бий болгох

Та 2021 онд юу хийж бүтээснээ, бас ирэх онд юу хийхээ төлөвлөж, түүнийгээ бүр бүтээлчээр тэмдэглэж, чимэглэн авч үлдмээр байна уу? Сонирхолтой тууз, наалт, дэвтэр, хайчилбарууд нийлүүлж байгаад өөрийн “Оны ном”-ыг хийгээрэй. Танд ойлгож сурах зүйл их, бас хийж бүтээх зүйл ч арвин байх болно.

Аялах!

Энэ бол хамгийн гоё нь. Хүмүүс шинэ жилийн үеэр яагаад ийш тийш аялдаг гээч? Оны төгсгөлд олон урамшуулал, хөнгөлөлт, сонирхолтой арга хэмжээ болдог. Газар сайгүй шүү! Тиймээс гадаад явах сонголтыг сонирхоод үзээрэй. Тэр дундаа Финландыг сонирхож үзээрэй. Дулаахан хэрнээ цас мөсөөр хучигдсан энэ газар Санта Клаустай уулзаж, мөсөн дээр гулгаж, сонирхолтой газруудаар очин, үдэшлэг цэнгээнүүдэд оролцох боломжтой. Хамгийн гоё нь энэ мөрөөдлийн аялалд гарах боломж хүн болгонд нээлттэй байна. Юнителийн 8000 төгрөгийн үнэтэй “Шидэт ногоон” шинэ жилийн карт худалдаанд гарсан байна. Энэхүү картаар дансаа цэнэглэсэн 3 хос Финланд руу шинэ жилийн шидэт аялалд явах эрхтэй болох нь ээ. Та тэдгээр 3 хосын нэг болох ч юм билүү? Мөн цэнэглэлт бүртээ дотнын 2 хүндээ тус бүр 1GB дата бэлэглэх эрхтэй болно.

Нэг нэгдээ зориулж шинэ жилийн мэндчилгээний үг бэлдэх

Зөвхөн улсын ерөнхийлөгч нар л мэндчилгээний үг хэлдэг ойлголт ард хоцорсон. Та ч гэсэн гэр бүлийнхэндээ зориулж мэндчилгээний үг хэлж, бусдаас ч мөн дулаахан, сэтгэлийн үгсийг нь сонсоорой.

Найзууд дундаа шинэ жилийн уламжлалтай болох

“Хувь тавилангийн ээдрээ” оросын киноны баатар 31-ний орой болгон найзуудтайгаа явж саунд суудаг. Харин танай гэр бүлд ямар нэгэн шинэ жилийн уламжлал байдаг уу? Хэрвээ байхгүй бол энэ жилээс эхлэн уламжлалтай болоорой. Жишээлбэл: Сайн үйлсийн аян зохион байгуулж, өнчин хүүхдүүдэд бэлэг бэлэглэж болох юм.

Салют буудуулах

Бусад хүмүүс салют буудуулж байгааг харахын оронд өөрсдөө нэг оролдоод үзвэл яаж байна? Сонирхолтой санагдахаас гадна баярын ширээний араас босч, агаарт гарах бас нэг боломж болох юм.

Цасаар байлдах

Баярын ширээний үйл ажиллагаа дууссаны дараа хүүхэд насаа дурсч цасаар байлдаад үзээрэй. Хоёр баг болж хуваагдаад хоорондоо цасаар байлдах нь баярын хоолны дараа хоолоо шингээх бас нэгэн арга юм.

Шөнийн клубт орох

Хэрвээ чимээгүй тайван шинэ жилээс залхаж байвал найзуудаа дагуулан шөнийн клубт нэг оройг өнгөрүүлж болно. Хөгжилтэй, галзуу шинэ жил таныг хүлээж байна.

Шийтгэлтэй тоглоом тоглох

Цаасан дээр төрөл бүрийн сонирхолтой шийтгэлүүдийг бичиж малгайн дотор хийгээд сугалаарай. Бүхий л тоглоомын явцад нэг хүн нэг удаа л шийтгэлийг биелүүлэхгүй байх боломжтой.

 

 

 

Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн шилдэг ресторануудыг энд дарж харна уу