AIR CONDITION-ны талаар

Эйр кондишний мотор нь хөдөлгүүрийн нэгэн хэсэг болон суурилагдсан байдаг. Хөдөлгүүрийн тахир голтой эйр-кондишний мотор нь ременээр холбогдсон байх бөгөөд зөвхөн жолооч салон дотроос А/С товчийг дарж идэвхжүүлсэн үед хөргөх систем ажиллаж эхэлдэг. Кондишнийг ажиллуулаагүй үед дамар сул эргэлтийн горимоор эргэж байдаг.

Эйр кондейшний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Эйр кондейшн ажиллуулах үед моторын дуу намсаж, хөдөлгүүр эргэлт удааширч мэдэгддэг. Энэ нь фреоныг ууршуулагчаас радиатор луу шахаж байгаа моторын ачаалалтай холбоотой юм. Энэ ачаалал нь ойролцоогоор 2 морины хүчийг хөдөлгүүрээс авч цаашлаад жанамд 50% ачаалал нэмж өгдөг. Үүнийг хөдөлгүүрийн компьютер мэдэрч моторын эргэлтийг нэмэх, бензин өгөлтийг нэмэгдүүлж хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангадаг. Ингэснээр шатахуун зарцуулалт энгийн үеэс 5-10% нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл 100-д 10 литр иддэг байсан бол 11 литр иддэг болно.
  • Дотоод шаталтад хөдөлгүүрээс хайбрид автомашины ажиллах зарчим өөр буюу ременээр эргэлт авдаггүй ч цахилгаан энергиэр эйр кондейшний моторыг ажиллуулдаг. Энэхүү цахилгаан энергийг гаргахын тулд бензин шатаах шаардлагатай болдог. Ингэснээр хайбрид машины зарцуулалт мөн адил ихэсдэг байна.

Эйр кондейшнээс шалтгаалсан бензин идэлтийг хэрхэн бага байлгах талаар 5 зөвлөгөө өгье.

1.    Хамгийн эхний алхам бол эйр кондишнийг бага ажиллуулах
2.    Салоны фильтр цэвэрхэн байх
3.    Өгсүүр, ачаалалтай замд кондишнийг унтраах
4.    Халуунд агаар сэлгэсний дараа ажиллуулах
5.    Фреоны даралт хэвийн хэмжээтэй байх

Гэрт хэрэглэдэг хөргөгч заавал цахилгаан үүсгэврээр тэжээгдэж ажилладагтай адил автомашины эйр-кондишны мотор бензин хөдөлгүүрээс эргэлт авч ажиллах шаардлагатай байдаг юм шүү.

Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/2222