СУУСАН АККУМУЛЯТОРЫГ ХЭРХЭН ЗӨВ ХОЛБОХ ВЭ?

Суусан машиныг аккумуляторыг зөв холбох нь аюулгүй байдал болоод асалтад чухал нөлөөтэй байдаг. Та доорх зурган зааврыг хадгалж аваад сайн тогтоогоод аваарай.

Хэрвээ аккумулятор суусан бол хэрхэвч хүйтэнд орхиж явж болохгүй. Заавал дулаан газарт оруулах эсвэл яаралтай холбож цэнэглэж байгаарай. Аккумулятор нь цэнэггүй болсон үедээ хөлддөг бөгөөд нэгэнт хөлдсөн тохиолдолд ашиглалтаас бүр мөсөн гарах эрсдэлтэй байдаг. Ийм болсон үед мянга уяж цэнэглээд нэмэргүй байдгийг анхаараарай.

Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/2456