АСУУЛТ: Чангалагч шарик гэж юуг хэлдэг?
ТОЖОО: Духны ремень болон гадна ремень дээр холбогдож байгаа дамрууд нь рементэйгээ чанга, сайн барьцалдсан байх ёстой. Үгүй бол хий эргээд байдаг. Үүний тулд ременийг шахаж харьцаж байгаа хэсэгт нь барьцалдуулж өгөх үүрэгтэй шарикийг чангалагч шарик гэнэ.
АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладгийг нь бидэнд хэлж өгөөч.
ТОЖОО: Гинж болон ремень дамжуулагчийн аль аль нь ажиллагааны явцад сунахад чангалдаг 4 төрлийн чангалах систем байдаг. 1 дэх нь пүршээр түлхэж, 2-рт баадууны эргэлтээр, 3-рт тосны даралтаар, 4-рх нь боолтоор буюу гараар тохируулж чангалах байдаг.
АСУУЛТ: Ажиллагааг нь хэрхэн шалгаж мэдэх вэ?
ТОЖОО: Ажиллагаа нь муудсан бол машин асах үед шажигнасан дуу гарах мөн чангалахгүй болсон үед чахарсан дуу гардаг. Мотор унтраалттай үед нүдээрээ хараад хагарал гэмтэл байгаа эсэхийг мэдэж болно
СУРВАЛЖЛАГА
Та машинаас яагаад чихарсан дуу гардгийг мэдэх үү?
ЖОЛООЧ А: Ремень дамжуулга нь дуугардаг гэж боддог ш дээ.
ЖОЛООЧ Г: Ремень нь сунахаараа тэгж дуугардаг. Чангалагчийг нь чангалчихвал асуудалгүй юм билээ.
Автомашины чангалагч шарикийг муутгахгүй байх талаарх зөвлөгөөг хүргэе.
- Хэт их ус туулснаас шариканд ус орсноор зэврэлт үүсгэх, гацаатай болох, дуу орох, улмаар шарик маань гацвал гадна ремень тасрах аюултай.
- Тосон чангалагчтай бол моторын тосны төвшинг байнга шалгаж байх.
- Сүүлийн үеийн ихэнх машинуудын духны ремень нь гинжин дамжуулагчтай болсон. Асаахгүй удах, эсвэл хонуулсны дараа асаахад гинж хавирч дуугарах чимээ мотороос гардаг. Үүний шалтгаан нь тосны даралтаар чангалагддаг чангалагч шариктай учир доор тунасан тос чангалагч руу очих хүртлээ гинж нь сул эргэснээс дуу гардаг байна. Хэсэгхэн хугацаанд дуугарах энэ чимээ нь тийм ч ноцтой үзэгдэл биш юм.
- Явдал дунд болон хааз өгөхөд гинж чихарч дуугарч байвал гинж сунасан, чангалагч бохирдсон, тосны хэмжээ багассан, мотор дотор нагар их тогтсон байж болно. Шалгуулах хэрэгтэй.
Эх сурвалж : cardoctormn