АСУУЛТ: Автомашины дифференциал гэж юу вэ?
ТОЖОО: Шавар намагт суусан үед аль нэг дугуй нь эргэхгүй байх тохиолдол гардаг тийм ээ. Энэ бол дифференциалын ажиллагаа юм. Мотороос ирж байгаа эргэлтийг дугуйнуудад дамжуулахад аль өндөр даралт авсан дугуй эргэлт удаан болдог. Энэ үед дугуйн эргэлт зөрүүдтэй болж удаан ийм байдалтай байвал цэцэг араануудад ачаалал ихсэж эвдрэх магадлалтай.
АСУУЛТ: Тожоо жолооч дифференциалын ажиллагааг яаж шалгаж мэдэх үү?
ТОЖОО: Хол замд удаан явж байвал халсан эсэхийг гараараа барьж үзэн шалгах хэрэгтэй. Дифференциалын тослогоо дутагдсан үед халалт явагдсан байдаг. Бөглөөг авч хуруугаараа тосны төвшинг шалгаж үзээд багассан бол нэмж хийх шаардлагатай.
Автомашины дифференциал ашиглалтын явцад анхаарах зүйлсийн талаарх зөвлөгөөг танд хүргэе
- Өндөр нам дугуй тавьж болохгүй. Хоёр дугуйны эргэлт зөрүүтэй болсноор Дифференциалын араанууд байнгын ажиллагаатай болж удаан явснаар эвдэрдэг.
- Запас дугуйгаа ашиглаж байгаа үед өндөр хурдтай явахгүй байхыг зөвлөе.
- Шаварт суусан үед аль нэг дугуй нь эргэхгүй байгаа бол өндөр хаазлах хэрэггүй. Учир нь цэцэг араанууд ачаалал авч халж байдаг.
- Дифференциал цоожлогчтой машинтай бол цоожлогдсон үед асфальтан зам дээр огцом эргэлт хийх хэрэггүй. Энэ үед араануудын шүдэнд хөшилт үүсэж хугарч ноцтой гэмтэл үүснэ.
- 4 дугуйн хөтлөгчтэй машин 3 дифференциалтай байдаг тул бүх дугуйн хэмжээ ижил байх ёстой. Том жижиг дугуй тавьбал араануудад халалт үүсэж зууран машины хөдөлгөөнийг хорьж эргэлт дээр унах аюултай.
Эх сурвалж : cardoctormn