МАШИНЫ ГАЛ ХАМГААЛАГЧИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Тожоо жолоочийн өнөөдрийн зөвлөгөө бол автомашины гал хамгаалагчийн талаар дэлгэрэнгүй ярилцах болно.

  АСУУЛТ: Гал хамгаалагч гэж юу байдаг вэ? ямар үүрэгтэй талаар хэлвэл:

ТОЖОО: Жишээлбэл амьдрал дээр гэртээ байж байхад тог гэнэт их ирэх эсвэл бага ирэх үед бүх гэрэл унтарч тоггүй болдог доо. Тэр үед бид гал хамгаалагч нь буучихлаа гэдэг тийм ээ.

Тэгэхээр цахилгааны хэлбэлзлийн үед цахилгаан хэрэгслийг шатахаас хамгаалдаг зүйлийг гал хамгаалагч гээд байгаа юм.

АСУУЛТ:  Гал хамгаалагч яагаад шатдагийн?

ТОЖОО: Машинтайгаа их ус туулах, мотороо угаалгаж байгаад цахилгаан хэрэглэгчид ус оруулах, аккумулятораа буруу холбох, хэт том аккумулятор машиндаа тавих зэргээс хамаарч гал хамгаалагч шатдаг.

Гал хамгаалагч нь шатаад зогссон бол бас гайгүй хэрэг. Буруу холбоод удаасан бол бусад утсаа ч шатаах эрсдэлтэй байдаг.

АСУУЛТ: Нэгэнт гал хамгаалагчаа шатаасан бол яах уу?

ТОЖОО: Хуучин цагт орос машины гал хамгаалагчийн зэс утсаар ороож байгаад буцаагаад хийчихдэг байсан. Одоо орчин цагийн машины гал хамгаалагчийн зэс утас нь далд байдаг болсон. Тэгээд ч хүчин чадлаараа өөр өөр байгаа. Яг таарах чадалтай ижил гал хамгаалагч олж тавих хэрэгтэй.

Аанхаан.

ТОЖОО: Машины гал хамгаалагч ууд копутан дотроо жижигхэн хар хайрцагтай нэг дороо байрлаж байдаг. Тэрэн дотор нөөцийн 1-2ш гал хамгаалагч байдаг л даа.

АСУУЛТ: Гал хамгаалагч маань шатсаныг нь яаж мэдэх боломжтой байдаг юм бэ?

ТОЖОО: Гэрлийн чийдэн шатсаныг бид харахдаа доторх утас нь тасарчуу гэж хардаг тийм ээ. Яг тэрэн шиг. Гал хамгаалагчаа сугалаад гэрлийн эсрэг барихад дотор нь нарын утас харагдана. Хэрвээ шатсан бол тэр утас тасарсан байдаг юм.

 

Эх сурвалж : cardoctormn