СВЕЧЭ ГЭЖ ЮУ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

ТОЖОО: Тэгэхээр машин асахын тулд моторт нэг талаас бензин агаарын холимог аа нөгөө талаас гал буюу оч өгч байж тэсрэлт явагдаж асдаг. Свечэ гэдэг бол моторт тэрхүү очийг хаяж байдаг хуруун чинээ зүйл юм. Монголоор бол очлуур гэдэг.

Бензин дээр шүдэнз зураад шидэхэд юу болох вэ?

 Гал гарна.

ТОЖОО: Яг тийм. Тэгэхээр свечэ буюу очлуурын үндсэн үүрэг бол моторт гал өгөх юм.

Хэрэв свечэ муу ажиллаж байвал ямар нөлөөтэй байдаг вэ?

ТОЖОО: Юун түрүүнд бензин их зарцуулдаг. Яагаад гэвэл свечэ муу ажиллахад мотор маань бензинээ их цацаж эхэлдэг. Ингэснээр жолооч нарын маань хэлдгээр бензин их идлээ гэдэг.

Мөн мотор доголдох, асахгүй байх, утаа хаях, хүчгүй болох гээд олон шинж ажиглагдана. Машины зүрх нь болсон хөдөлгүүр маань дутуу ажиллаад эхэлж байна шүү дээ.

Машины моторт гал өгч байдаг свечэний ажиллагаа яагаад мууддаг вэ?

ТОЖОО: Аливаа зүйлд ажиллах хугацаа гэж байдаг тийм ээ?

Жишээ нь амьдрал дээр бидний хэрэглэдэг гэрлийн шил буюу ламп, тодорхой цаг хугацааны туршид асаад шатдаг. Бид гэрлийн лампаа солиод хийчихдэг. Яг энэн шиг свечэнд маань ч гэсэн өөрийн ажиллах боломжит хугацаа гэж байдаг.

Свечэний ажиллах дундаж хугацаа нь 20,000км гэж үйлдвэрээс тогтоосон байдаг. Манайд бол 1-3 жилд 20,000км туулаад байх шиг байгаан.

Бид свечигээ муу ажиллаж байгааг яаж мэдэх боломжтой вэ?

ТОЖОО: Жолооч нар маань хөдөлгөөнд оролцож яваад гэрлэн дохио дээр зогсох үед машин нь чичирдэг. Мөн хурд авах үед хүч муутай байх, өглөөд асаахад түлхүүрийг удаан даруулж байж асах, эсвэл бүр асахгүй байх тохиолдолд свечэгээ шалгуулах хэрэгтэй.

Өөрсдөө шалгачих боломжтой юу?

ТОЖОО: Тийм амархан авагддаг эд биш. Тийм болохоор мэргэжлийн газруудад хандах хэрэгтэй.

Өвөл машин асахгүй байх нь свечэтэй шууд холбоотой юу?

ТОЖОО: Өвлийн хүйтэнд гадаа хонуулсан машины асахгүй байх 2 шалтгаан нь нэг нь свечэ муу байх. Нөгөөх нь мэдээж аккумулятор цэнэггүй болох байдаг. Аккумулятор хэт хүйтнээс болж царцсан бол өөр машинтай холбоод асаачих боломжтой.

Харин свечэ ажиллахгүй байгаа үед машинаа юун түрүүнд дулаан гражид оруулж гэсгээх хэрэгтэй. Түүний дараа асаах гэж оролдоод үз. Асахгүй бол шинэ свечэ хийх хэрэгтэй.

Эх сурвалж : cardoctormn