ШАВАРТ СУУВАЛ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Шаварт суунаа гэж бас нэг том айдас байна. Шавар ер нь барилгачдаас бусдад нь таалагддаггүй байх л даа. Тэгвэл шаварт суусан тохиолдолд яах талаар Тожоо жолооч зөвлөж байна.

Намаг шаварт суусан автомашиныг татаж гаргахад зориулалтын татлага хэрэгсэл ашиглах нь автомашиныг татаж гаргахаас гадна мөн эвдэж гэмтэх, татлага харвах зэрэг эрсдэлүүдээс хамгаалах олон давуу талтай.

Аливаа татлага хэрэгслүүд нь зориулалт, материал, чанар зэргээсээ хамаарч харилцан адилгүй байдаг.

Татлага хэрэгслээ мэдээж хэрэг олон дахин хэрэглэхийг хүсэж байгаа бол байнга шавар шавхайгаас нь цэвэрлэж хадгалаарай.

Хэрэв таны чирэгч татлага, сунгагч татлага аль нь ч бай  бохир байвал бүлээн усанд дэвтээн хэд хэдэн удаа зайлж шавар шорооноос нь салгаад наргүй газар хатаан бэлтгэж байхыг зөвлөе.

ЕР НЬ ШАВАРТ СУУСАН БОЛ МАШИНАА ГАРГАХ ГЭЖ БҮҮ ЯАРААРАЙ.

1. Татлагаар чирэх, эсвэл лебёдка хэрэглэхийн аль нь ч бай… юуны түрүүнд боломжийн хэрээр дугуйн ойр орчмын хэсгийг ухаж цэвэрлэх хэрэгтэй. Суусан автомашиныг гаргахын тулд хүрзээр дугуйн эргэн тойрны сул шавар шороог зайлуулах нь маш үр дүнтэй арга техник юм. Ингэж ойр орчмын сул шавар, элс, цас зэргийг холдуулснаар автомашиныг өөрөөр нь ч гаргах боломжтой бөгөөд үгүйдээ гэхэд чирч татах ажиллагааг хялбарчилж өгдөг.

Суусан машиныг татаж гаргахдаа ямагт баталгаатай хэрэгслүүдийг ашиглаж байгаарай. Суусан автомашиныг машинаар чирч гаргахад татах өнцөг, татах татуулах машины хүч чадал, чирэх жолоочийн чадвар, нөхцөл зэрэг бүгд харилцан адилгүй байдаг. Эдгээрийн хослол нь ямар ч төрлийн нөлөөг үзүүлж болзошгүй бөгөөд жолоочийн аюулгүй байдалд нөлөөлж ч болзошгүй.

Иймээс байнга чанарын шаардлага хангасан зориулалтын татлага, хэрэгслүүдийг ашиглахыг зөвлөж байна. Учир нь автомашиныг хэт хүчтэй угзран татах үед татлага, тороос харвах, автомашиныг эвдлэх аюултай байдаг. Харин зориулалтын татлага хэрэгсэл нь эдгээр эрсдэлүүдийг тооцож хийгдсэн бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан байдаг учраас гарч болох аливаа эрсдэлээс таныг хамгаалах болно.

2. Автомашиныг татаж гаргахад чирэгч автомашин ба ашиглаж буй хэрэгслүүдэд их хэмжээний ачааллыг үзүүлдэг. Энэ нь эргээд чирч буй машиныг гэмтээж болзошгүй учир чирэгч машины ганц голын цэгээс таталгүй 2 цэгээс нь татаж энэхүү ачааллыг бууруулах хэрэгтэй.

3. Суусан автомашиныг хүчтэй угзарч, мөн өөрөөр нь хүчилж гаргаж байгаа тохиолдолд татаж гарч ирсэн машин огцом хүчээр чирэгч машинаа мөргөх эрсдэлтэй байдаг. Ямар ч тохиолдолд автомашиныг татаж гаргахдаа эхлээд зугуухан эхэлж – аажмаар хүчилж татаж гаргадгийг анхаарах хэрэгтэй.

4. Машиныг шавраас татаж гаргах нь ямар нэг үзэгчдэд зориулсан үзүүлбэр биш, эрсдэлтэй учир эргэн тойрондоо хүмүүс тойрч зогсоон харуулах хэрэггүй. Татлага болон чирэгч олсныхоо дунд хүндрүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь угзарч тийрэх эрсдэлээс хамгаалдаг. Хэрэв танд зориулалтын татлага хүндрүүлэгч байхгүй бол хуучин цамц алчуур норгож ашиглаж болно. Гэхдээ зөвхөн хөнгөн тэргэнд энэ аргыг хэрэглээрэй.

  • Яарч сандран хааз өндөр өгч дугуйг хий эргүүлснээр хурдны хайрцаг болон дифференциал, авцуулах холбоог эвдэх, моторыг муутгах сөрөг талуудтай. Ивээс, түрэх, чирүүлэх л хамгийн зөв сонголт болдог шүү.

Эх сурвалж : cardoctormn