ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
Хөдөөгийн хүнд замд жолоочийн зүрх зоригийг шалгадаг нэг даваа бол яах аргагүй налуу зам билээ. Тожоо жолооч налуу замаар яаж явах талаар ингэж зөвлөжээ.
Зайлшгүй налуу замаар явах шаардлагатай болвол мэдээж эхлээд бууж замын нөхцөл байдлыг нягталж шалгаж үзэх хэрэгтэй. Болмоор санагдвал налуу замаар явна. Богино зайд зорчигчдоо буулгаарай. Энэ нь эрсдэл багатай зөв алхам болдог.
Өөрийн жин багатай хөнгөн машин бол зарим зорчигчдоо үлдээж, газрын дээд талд нь суулгаарай. Саадыг туулахдаа тэнцвэрээ сайн хадгалж явахаа хамгийн эхэнд тавихаа мартваа. Ингэхдээ мөрний гүн ховилыг дугуйнуудын хоорондуур өнгөрөөнө.
Хэрэв зам нялцгай нойтон бол мөрний дагтаршсан ховил нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг.
ХЭМНЭХ ГЭСНЭЭСЭЭ Ч ИЛҮҮГ ГАРЗДАХЫГ ХЭН МЭДЛЭЭ.
Энэ үед яарах огтхон ч хэрэггүй. Хурдаа хангалттай бууруулаагүйгээс гупер, хормой, доороо зүүдэг нөөц дугуйгаа хагалах, гэмтээх эрсдэлтэй байдаг. Таны машин түвшин хэмжигч тэнцвэржүүлэгчгүй бол газрыг нүдэн баримжаагаараа барагцаалахаас өөр аргагүй. Мэдээж араагаа хүндрүүлж явна. Автомат бол хурдны хайрцагтай бол L араанд хийх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл налуу зам руугаа ороод арааг шилжүүлэхгүйгээр туулж чадах тийм дамжуулгад залгах хэрэгтэй гэсэн үг. Урд дугуй хонхор луу орохын зэрэгцээ хаазыг нэмнэ. Урд дугуй саадыг туулж гарсны дараа хойд дугуйг хонхорт ортол дахин зөөлөн тоормослож бартааг туулах хэрэгтэй.
Аа харин огцом эрэгтэй сувгийг гатлахын өмнө сайтар үзэж, нягталсны дараа эргийг малтах багажаар нурааж, хөрсийг сувагт хийх нь дээр байдаг. Хэрэв энэ нь хангалтгүй бол сувагруу дүнз, гишүү, чулуу буюу бусад ойр байгаа материалыг хийнэ. Аа бас налуу газарт зогсож байгаа үедээ өнхрөхөөс хамгаалсан хэрэглэл хийх нь эрсдэл багатай байдаг.
Ер нь цаг, бензин илүү зарцуулах ч аль болох эрсдэл багатай замаар тойрч явах нь хамгийн зөв сонголт болдог.
Замд тохиолдох бартаа, нэвтрэхэд хялбар биш хэсгийг бололцоо байвал тойрч гарах тийм бололцоо байхгүй бол бартаа замын төвшнөөс доогуур байгаа үед ташаалдаж, харин замын төвшнөөс дээш байвал эгц гарах хэрэгтэй юм.
Мөрний гүн ховилыг дугуйнуудын хоорондуур өнгөрөөнө. Хэрэв зам нялцгай нойтон бол мөрний дагтаршсан ховил нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг. Мөрний ховилоор явах үедээ туулж чадахуйц тийм арааг сонгосон байвал зохино. Хонхрыг нэвтрэхдээ дөхөж очоод, тоормослон хурдыг бууруулаад хүндрүүлсэн араандаа залгана.
Урд дугуй хонхор луу орохын зэрэгцээ хаазыг нэмнэ. Урд дугуй саадыг туулж гарсны дараа хойд дугуйг хонхорт ортол дахин зөөлөн тоормосолно. Бартаанд дөхөж очоод хурдыг бууруулж хүндрүүлсэн араанд шилжүүлэх, гүвгэр дээр гарах үедээ хаазыг нэмж, урд дугуйг гүдгэрт гарахын хамт авцуулах холбоог салгаж уруу зөөлөн бууна.
Хойд дугуйг мөн тийм байдлаар гаргаж буулгана. Огцом эрэгтэй сувгийг гатлахын өмнө сайтар үзнэ. Эргийг малтах багажаар нурааж, хөрсийг сувагт хийнэ. Хэрэв энэ нь хангалтгүй бол сувагруу дүнз, гишүү, чулуу буюу бусад ойр байгаа материалыг хийнэ.
Налуу газарт зогсож байгаа үедээ өнхрөхөөс хамгаалсан хэрэглэл хийсэн байвал зохино. Өгсөхийн өмнө арааг шилжүүлэхгүйгээр туулж чадах тийм дамжуулгад залгах хэрэгтэй.
Эх сурвалж : cardoctormn