ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
Катализатор гэмтсэн үед маш олон асуудлууд үүсдэг. Аль болох чадахаараа тэд нар дээр анхаарал хандуулах нь чухал.
Хэрэв катализатор муудсан бол утааны шалгалтыг давж чадахгүй.
Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асах: Таны машины компьютер яндангийн системд байрлуулсан хүчилтөрөгч мэдрэгчүүдээс мэдээлэл хүлээж авдаг. Нэг мэдрэгч катализаторын өмнө байрласан байх ба оролтын урсгалын мэдрэгч гэдэг. Өөр нэг нь катализаторын дараа буруу гаралтын урсгал дээр байрласан байдаг.
Катализатор яндангийн системээс гарах хортой утааг шүүх учир 2 мэдрэгч өөр хариу өгөх ёстой. Хэрэв тэд ижил хариу өгч байгаа бол энэ нь катализатор ажлаа хийхгүй байна гэсэн үг юм. Энэ нөхцөлд хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асаж компьютерт катализаторын алдааны код илгээдэг.
Оношилгооны утааны шалгалтад тэнцэхгүй байх: Хэрэв машины катализатор муу бол алдааны код компьютерт хадгалагдсан байдаг бөгөөд тэр кодоор шалгаж болно.
Эвгүй угаар үнэртэх: Бензин хүхэр агуулдаг бөгөөд шаталтын дараа устөрөгчийн сульфид болдог. Катализатор түүнийг хүхрийн диоксид руу хувиргаж үнэргүй болгодог. Гэмтсэн, ажиллагаа нь муудсан катализатор утаанд шатаагүй үлдсэн түлшийг нэвтрүүлж хүхрийн буюу муудсан өндөг шиг үнэр үнэртдэг.
Хөдөлгүүрийн хүч муудах: Зарим нөхцөлд катализатор бөглөрч утааг гацаадаг. Энэ нь ихэвчлэн дутуу шатсан түлшнээс болж катализаторын материалыг муутгадаг. Утаа нь бөглөрснөөс хөдөлгүүрийн хүч гарахад нөлөөлж, машиныг хөдөлгөхийн тулд хавхлагыг илүү нээлттэй байхыг шаарддаг. Эцэст нь катализатор бүрэн бөглөрч урсгал хаагдан хөдөлгүүр зогсдог.
Катализатор гэж юу вэ?
Катализатор бол утааны ялгаварлалтыг удирдах дизель болон бензин хөдөлгүүрт хоёуланд нь байдаг эд анги юм.
Утаа яндангаас гарахаас өмнө түүнийг илүү аюулгүй хий болгох үүрэгтэй.
Катализатор нь хөдөлгүүрийн дэргэд суурилуулсан яндангийн системд багтах ган сав юм. Энэ нь дотроо хатуу ган болох платиниум, паллади, родий зэргийг агуулдаг. Түүхий утаа үүгээр дамжихад олон давхар химийн урвал явагддаг.
Эцсийн дүнд утаа азотын оксид, нүүрстөрөгчийн дан исэл, нүүрстөрөгч зэргийг шүүж авдаг бөгөөд эдгээр нь байгаль орчинд хор хөнөөлтэй юм.
Муудсан катализаторыг хэрхэн засварлах вэ?
Катализатор ажиллахгүй болсон эсэхийг тодорхойлохын тулд мэргэжлийн засварчин шаардлагатай. Засварчин эхэлж катализаторын материалууд гэмтсэн эсэх нүдээр харж шалгадаг. Энэ нь хөдөлгүүрийн хүч багассан нөхцөлд утааны системийн хойноос эхэлж урсгалын шалгалт хийдэг.
Бараг бүх катализаторууд хөдөлгүүрээс үүдэж гэмтдэг. Хөдөлгүүр хэвийн ажиллагаагүй болж хэтэрхий түүхий түлшний хаягдал утаанд оруулж эхэлснээс катализаторыг эвддэг. Заримдаа үндсэн эд ангиуд болох форсункны гэмтэл, стартер муудах, очлуур алдах, түлш шахагч алдах зэргээс шалтгаалдаг.
Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл анивчих нь хөдөлгүүр доголдож эхэлснийг илэрхийлэх бөгөөд катализаторыг маш түргэн гэмтээдэг. Энэ нөхцөлд хөдөлгүүрээ шууд унтрааж ойрхон засварын газар руу чирүүлж оношлуулах хэрэгтэй.
Гэмтсэн катализаторыг шинээр сольж тавихаас өмнө шалтгааныг нь олох нь чухал юм. Олоогүй гэмтлээс болж шинэ катализаторыг гэмтээдэг. Мөн дараа нь мэдээж гэмтсэн шинэ катализаторыг засах баталгаа байхгүй.
Эх сурвалж: cardoctormn