Дуудлагын дугуй засвар түргэн шуурхай очиж найдвартай үйлчилнэ.
Автомашины дугуй нь нарны хэт ягаан туяа, замын хэт халалтын улмаас хатаж, хатсан хэсгээрээ хагарч гэмтэх явдал олонтаа тохиолддог. Ийм тохиолдолд жолооч танд хэрхэн дугуйгаа хамгаалах талаар бид танд энэ удаагийн зөвлөгөөг өгч байна.
Резин дугуйн ашиглалт, арчлалт, хамгаалалтыг техникийн зохих заавар, дүрмийн дагуу гүйцэтгэснээр түүний элэгдэх хугацааг үлэмж нэмэгдүүлж болдог. Автомашины дугуйн элэгдэл нь түүний ашиглалтын нөхцөл, дугуйн доторх даралт, урд дугуйн тавилтын өнцөг, дугуйн буруу угсралт, тоормосны жигд бус ажиллагаа, холхивчийн гэмтэл, мөөр /обод/-ийн сэнсрэлтээс төдийгүй ачсан ачааны байдал, жолоочийн ур чадвараас ихээхэн хамаарна.
Иймээс автомашины дугуй, түүний бусад эд ангийн техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь тогтоосон горимын дагуу хийх явдал, тухайн иргэд байгууллагын эдийн засгийн хэмнэлтэд ч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ч чухал үүрэгтэй.
Автомашины дугуй элэгдлийнхээ норм хэмжээнд хүрэлгүй урьтаж элэгдэх явдал нь үнэгүй зардал ихсэхийн нэг нөхцөл болдог. Дугуйн элэгдэлд ашиглалт хэрхэн нөлөөлөхийг дараах хүснэгтээр үзүүлье.
Дугуйг буруу ашиглах, дугуйн гүйлтийн нормыг их хэмжээгээр хэтрүүлэх, техник үйлчилгээ, засварыг цаг тухайд нь хийхгүй байх жолоочийн ур чадвар муу зэргээс шалтгаалж дугуй хурдан элэгддэг ба гэмтдэг.