CROWN 200 | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Мотор

4GR/3GR-FSE хөдөлгүүр нь түлш дамжуулах хамгийн сүүлийн үеийн D4S системтэй. D4S гэж уламжлалт форсункийг шууд цацалттай хослуулж хөдөлгүүрийн хүчийг нэмсэн системийг хэлдэг.

Toyota Crown-ын хөдөлгүүрийн насжилтыг уртасгахыг хүсвэл:

  1. Toyota Crown-ын хөдөлгүүр бат бөх, найдвартай ажиллагаатай ч шатахуун голдог талтай. Тиймээс найдвартай газраас сайн бензин авч байгаарай.
  2. Аккумулятор суусан үед холбож асаах, аккумулятор солих үед нормаль унах, чичрэх шинж тэмдэг илрэх нь холимогийн хаалт бохирдсоны шинж тул энэ тохиолдолд холимгийн хаалтаа яаралтай цэвэрлүүлээрэй.
  3. Crown-ын агаар шүүгчийг аль болох ойрхон сольж байхыг зөвлөе. Шүүх чадваргүй, бохирдсон агаар шүүгчээр дамжиж поршен руу тоос шороо нэвчих нь хөдөлгүүрт элэгдэл үүсэх гол шалтгаан болдог.
  4. GR загварын хөдөлгүүр нь нас нэмж он хуучрахын зэрэгцээ өвөл хүйтэнд удаан байлгасны дараа асаадаг бол гинж нь сунаж дуугардаг. Энэ үед гинжээ солихдоо чанартай оригинал сайныг сонгохыг зөвлөж байна.
  5. Хүйтэнд хөдөлгүүрээ асаагаад 2-5 мин халаасны дараа хөдөлгөөнөө эхлүүлэх нь хөдөлгүүрийнхээ насжилтыг уртасгах чухал алхмуудын нэг юм.
  6. Стартерийн сойтог амархан элэгдэж мотор асахаа больдог.
  7. Динам, стартер амархан эвдэрнэ. Шалтгаан нь моралын элэгдлээс болно.

Кроп 200

Toyota Crown-ын хурдны хайрцаг хүч дамжуулахдаа хэнээс ч дутахгүй сайн. Харамсалтай нь хамаагүй ачаалал авах дургүй. Байнга хаазалж огцом тоормосолдог, хүйтэнд бярдаж асаадаг жолооч нарын гарын аяыг даахгүй.

Үүний улмаас араандаа орохгүй байх эсвэл араа солих бүрт угзрах, дуу орох, тосны өнгө хувирч гоожих, тос төмрийн үртэстэй гарах, машин байрнаасаа хөдлөхөө болих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хурдны хайрцгийн эдэлгээг уртасгахын тулд юуг анхаарах ёстой вэ?

  1. Crown-ны кропонд түгээмэл учирдаг гэмтлүүдэд сальник резин жийргэвчүүд муудаж тос алдах, шүүр бохирдох, дотоод эд ангиуд элэгдэж хий хааз авах, араа цохиолттой шилжих мөн цахилгаан электроникийн гэмтлүүд зонхилдог.
  2. Стандартын дагуу тохирох тосыг хийж заншаарай.
  3. Компьютер гэмтсэнээс болж кропны араа шилжилт өөрчлөгддөг: Шинж тэмдэг нь 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө цохилт өгөх, зогсож байгаад ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
  4. Манай орны нөхцөлд 20~30мян.км тутамд кропны тосоо солихыг зөвлөж байна.
  5. Хөдөлгүүрээ халаах нь кропны тосыг давхар халааж байдаг. Халаалгүй шууд хөдөлгөөнд оролцох нь кропыг гэмтээх бас нэг шалтгаан болдог.
  6. Кропонд засвар хийлгэсний дараах 5,000км-т ажиллагааг нь хэвшүүлэхийн тулд тосны түвшингээ хянаж явахаас гадна өндөр хаазлахгүй явахыг зөвлөе. Учир нь шинээр суурилуулсан эд ангиудыг ачаалал өгөлгүйгээр бүрэн хэвшүүлсэнээр автомат кропны насжилт уртасна.
  7. ABS болон Check engine гэрэл асаалттай удаан явах нь кропны хэвийн ажиллагааг алдагдуулах шалтгаан болдогийг анхаарна уу.
  8. Crown кропны удирдлагын гэмтэл буюу соленойд, төв компьютерийн гэмтэл нийтлэг байдаг.
  9. Стандарт бус нэмэлт цахилгаан тоноглол тавиулах бол заавал мэргэжлийн хүнээр тавиулах
  10. Хэт их ус туулах эд анги руу ус оруулснаас дутуу мэдээлэл авч араа шилжилт болон явдал өөрчлөгддөг.

Цахилгаан

  • Хайбрид хувилбарын хувьд багаажны сордог хаалгатай байдаг. Хүчтэй чанга хаах, шороо орох зэргээс болж гацах, эргэлтийн точик алдах магадлалтай байдаг. Мөн тохиргооны асуудлаас болж эвдэрчихлээ гэж хүрч ирдэг. Үүнийг шалгахдаа урд хайрцгийн дотор байгаа кнобыг дарж үзэх хэрэгтэй. Хэрвээ дараад багааж ажиллахгүй бол мэргэжлийн газарт үзүүлээрэй.
  • Манайн орны нөхцөлд яндан мэдрэгч түгээмэл гэмтдэг. Гэмтсэн тохиолдолд солихоос өөр аргагүй. Урьдчилан сэргийлэхийн тулд найдвартай газраас шатахуун авч хэрэглэж байгаарай.
  • Цонхны дээш доош өргөдөг моторын боолт суларснаас өргөх явцад буцаад буух тохиолдол гардаг. Мөн цонхны зам гажсан тохиолдолд цонх өргөх явцад буцаж буудаг.
  • Хайбрид хувилбарын батэрэйг 150,000-180,000 км тутамд солих ёстой байдаг. Манайд орж ирж байгаа загварууд энэ гүйлтэд хүрсэн байдаг учраас цэнэгээ хурдан алдах, шатахуун идэх зэрэг асуудал гардаг.

Тулгуур эд анги

  • Руллын аппарат дуугарна.
  • Урд талын хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин дуугарна.
  • Урд талд муу амортизатор тавьсанаас болж дугуй маш амархан алцайдаг.

Түгээмэл асуудаг сэлбэг

  • Урд хойд амортизатор
  • Урд даравч
  • Педалийн мэдрэгч

Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/2541