ECU БУЮУ АВТОМАШИНЫ ТӨВ КОМПЬЮТЕР ГЭЖ ЮУ ВЭ?

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Автомашины төв компьютер гэж юу вэ?

АСУУЛТ: Тожоо ахаа өнөөдөр хоёулаа автомашин төв компьютерын талаар зөвлөгөөг хүргэе.

ТОЖОО: За тэгье.

АСУУЛТ: Би таниас

  1. -рт автомашины төв компютер ECU гэж юу байдаг?
  2. -рт ямар зарчмаар ажилладаг?
  3. -рт ажиллагааг хэрхэн шалгах вэ? гэсэн зөвлөгөөг авч маш товч ойлгомжтойгоор хүргэе.

ТОЖОО: Тэгэлгүй яахав. Автомашинд олон компьютер байдаг. Хөдөлгүүрийн, кропны, тоормосны, ослын дэрний гээд хөгжих тусмаа автоматчилагдан компютержээд байгаа. Энэ олон компьютер мэдрэгчүүдээс ирж байгаа мэдээллийг дамжуулж байдаг эд ангийг Electornic control unit буюу ECU гэж товчилон нэрлэдэг.

АСУУЛТ: Яаж ажилладгийг нь бидэнд хэлж өгөөч.

ТОЖОО: Компьютер бүр цаанаа олон тооны мэдрэгчүүдээс мэдээллийг авч төв компьютер хүргэдэг. Төв компютерийн эцсийн зорилго нь мэдээллүүдийг боловсруулж моторыг хамгийн бага шатахуунаар ажиллуулах л юм шүү дээ.

АСУУЛТ: Тожоо ахаа бид компьютерийн ажиллагааг хэвийн эсэхийг яаж шалгах уу?

ТОЖОО: Бүх компьютер, мэдрэгчүүд нь хоорондоо утсаар холбогдож аалзны тор шиг сүлжээг үүсгэсэн байдаг. Хэрвээ утас тасрах эсвэл мэдрэгч ажиллагаагүй болсон бол компьютер гэмтлийг илрүүлж хянах самбар дээр чэк инжинэ гэрлийг асаадаг. Энэ үед мэргэжлийн засварын газарт яаралтай хандах хэрэгтэй.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ:

Сайн байна уу? Та автомашины компютерийн талаар хэр мэдэх вэ?

Нэгэн жолооч:

Сүүлийн үеийн машинууд компютер оношлогоогоор л эвдрэл нь мэдэгддэг болсон юм билээ.

Өөр нэгэн жолооч:

Саяхан компютер оношлогоонд оруулсан. Яндангийн мэдрэгч нь шатсан байна гээд солиод миний машин зүгээр болсон.

Бас нэг жолооч:

Нормал унаад байхаар нь компютер оношлогоонд оруулсан чинь алдаа саначихсан байсан. Устгачихлаа одоо асуудалгүй ээ гэсэн нээрээ л зүгээр болцон шүү.

АВТОМАШИНД БИЕ БИЕНЭЭСЭЭ ХАМААРАЛГҮЙ АЖИЛЛАДАГ НЭГ Ч ЭД АНГИ БАЙДАГГҮЙ

АСУУЛТ : Автомашины компьютерийн ашиглалтын явцад анхаарах зүйлс болон ажиллагааны талаарх зөвлөгөөг танд хүргэе.

Жишээ 1:

Тосолны темпратур мэдрэгч нь компьютерт хүйтэн байна гэсэн мэдээлэл өгөхөд компьютер түүнийг боловсруулаад даруй халаахын тулд моторын эргэлтийг өндөрсгөх буюу нормаль баригчид мэдээлэл дамжуулахад нормалыг өндөрсгөснөөр мотор халж тосол хурдан халдаг байна.

Жишээ 2:

Яндангийн мэдрэгч утааны найрлагийг хэмжиж мэдээллээ компьютерт дамжуулна. Компьютер түүнийг боловсруулж бензин их цацсан найрлагатай утаа байвал бензин цацалтыг багасгах командыг бензин цацалтыг гүйцэтгэдэг инжекторт дамжуулна. Үүний дагуу инжектор бензин цацалтыг багасгаж, сигналын дагуу ажилладаг.

Энэ мэтчилэн ажилладаг автомашины компютерийн технологи сайжран хөгжихийн хирээр автомашины аюулгүй байдал нэмэгдсээр байна.

•Хэрвээ таны машинд CHECK ENGINE гэрэл ассан бол тухайн цахилгаан хэлхээнд ямар нэгэн догол үүссэнийг илэрхийлнэ. Тиймээс заавал компьютер оношилгоонд оруулах шаардлагатай бөгөөд яг ямар эвдрэл хаана гарсныг тодорхойлох боломжтой юм.

Эх сурвалж : cardoctormn