HARRIER | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

2003 оноос хойш гарсан Монголд түгээмэл байдаг 2-р үеийн Harrier машиныг энгийн болон хайбрид хөдөлгүүрийн сонголттойгоор зах зээлд гаргасан байдаг. Лесус хувилбар нь ч зах зээлд байдаг бөгөөд RX330, RX350, RX400h нэрээр нь бид мэднэ. Одоо тэгвэл энгийн болон хайбрид хөдөлгүүрт гардаг түгээмэл эвдрэл гэмтлийг танилцуулая.

Мотор

  • 2AZ-FE: Энэ загварын хөдөлгүүр 2000 оноос хойш Harrier-д суурилуулсан. Электрон систем нэлээн ихтэй VVT-I нударган голтой, агаар оруулах холимгийн хаалт нь цахилгаан, духны гинжин дамжуулгатай гээд олон өөрчлөлтүүдийг хийж хүч сайтай, шатахуун зарцуулалтыг багатай сайн хөдөлгүүртэй болгосон.
  • Энэ хөдөлгүүрийн нийтлэг гэмтэл нь гинж дуугарах, яндангийн мэдрэгч ажиллахгүй болох, катушка шатаж доголдуулах, бензин шүүр бөглөрөх, ремен чангалагч эвдрэх гэсэн томоохон гэмтлүүд үүсдэг. Ремен чангалагчийн хувьд 40000-60000 км тутамд солих хэрэгтэй. Солихгүй удсанаас болж тосон чангалагч нь эвдэрч хаазлахад мотор дотор дуу үүссэн мэт харжигнаж дуугардаг. Түүнээс биш олон ухуулаад байхгүй шүү. Үүний тулд мэдээж хугацаат техник үйлчилгээг цаг бүрд хийх хэрэгтэй. Жилдээ нэг удаа холимгийн хаалт цэвэрлэх, тосыг 5000 км тутамд солихгүй бол тос нагартаж өтгөрдөг сул талтай.
  • Манайд нийтлэг байгаа 2400 сс багтаамжтай мотор нь Harrier-с гадна өөр олон машинд суурилуулсан байдаг. Энэ моторын сул тал нь дээд анги доод ангийн завсрын жийргээр тосолоо гоожуулдаг. Энэ үзэгдэл зөвхөн Alphard гэлтгүй өөр машинуудад илэрдэг.
  • Эвдрэлийн гол шалтгаан нь моторыг хэт халааснаар дээд доод ангийг боодог боолт сунаж хөргөлтийн шингэнээ алддаг байгаа. Түүнийг агрегат засвар дээр янзлуулах эсвэл өөр мотор авч хийсэн дээр. Өөр мотор авах гэснээс мотор авах, машин авахдаа моторын тагийг авч үзэж байгаарай. Зарим мотор дотор тосны лаг бохирдолтой байдаг шүү.
  • 3MZ-FE: Энэ төрлийн хөдөлгүүр нь 3300сс багтаамжтай хайбрид болон энгийн аль аль загварт суурилагдсан байдаг. Сайжруулсан шинэ загварын хөдөлгүүр одоогоор мэдэгдсэн зүйлс гэвэл помп, гадна рмен чангалагч, катушка, яндан мэдрэгч ажиллахаа болих шинж тэмдгүүд илэрч байна. Тиймээс Harrier бол АИ92 хийх, бусад орны зах зээлд гардаг LEXUS хувилбар бол АИ95 хийж байгаарай. Мөн свэчэг сонгохдоо иридиум төрлийн свэчэ хийж байх хэрэгтэй.
  • Дээрхээс гадна нийтлэг эвдрэл гэвэл түүний радиатор үйлдвэрийн буруу хийцтэй бөгөөд 100,000 км хүрэхгүй банкаараа цоорч хөргөх шингэнээ алдаж эхэлдэг. Хуванцар банктай тул засахгүй зөвхөн солих сонголт байдаг. Эвдрэлээс сэргийлэх арга одоогоор байхгүй шүүрч гоожиж байгаа тохиолдолд гоожилт зогсоолт хийгээд нэмэргүй шууд солих арга хэмжээг аваарай.
  • Моторын дээд лап резин эвдэрдэг – Harrier-ийн ашиглалтын явцад мотор нь их савалдаг. Энэ нь духны лап резинд өндөр ачаалал болдог учраас их эвдэрдэг. Ингэснээр хурд авах, хүчтэй хаазлах, угзрах шинж тэмдэг илэрдэг.
  • Энгийн мотортой бол динам амархан шатна
  • Стартерийн сойтог амархан дуусдаг.

Эх сурвалж : http://news.cardoctor.mn/read/2528